Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ

Орхон аймгийн 2018 оны 1 дүгээр сарын агаарын чанарын тойм

Шинэчлэгдсэн: 2020-09-21 19:20:44

Эрдэнэт хотын агаарын бохирдол: Орхон аймаг нь агаарын чанарын хяналтын үндсэн 2 харуултай бөгөөд хотын төв болон гэр хороололд байрлаж байна.  Өглөө 08цагт, өдөр 14цагт, орой 20 цагт Хүхэрлэг хий, Азотын давхар исэл, Нүүрстөрөгчийн дутуу исэл, Том ширхэглэгт тоос, Цацраг идэвхит бодис гэсэн үзүүлэлтүүдийг хэмжиж шинжилгээний үр дүнг өдөр бүр ард иргэдэд мэдээлж байна.  Хотын төв орчимыг агаарын чанарын нэгдүгээр харуул, гэр хороолол орчмыг агаарын чанарын хоёрдугаар харуул гэж нэрлэдэг.

1. Том ширхэглэгт тоосны агууламж сарын дундажаар 0.114мг/м3 байгаа бол сарын хамгийн их утга нь 0,234 мг/м3  байгаа нь  стандартаас 2,3 дахин давсан буюу агаарын чанарын индексээр дунд зэргийн бохирдолтой ангилалд хамрагдаж байна.  Сарын нийт хоногийн 54,8 (%)-д нь агаар дахь тоосны хэмжээ стандартаас давсан байна.

2. Азотын давхар ислийн сарын дундаж агууламж Хотын төв орчимд 0.050мг/м3, гэр хороолол орчимд 0.037мг/м3 хамгийн их агууламж хотын төвдөө энэ сарын 12-ны 20 цагт 0.125мг/м3 байсан ба стандартаас даваагүй байна.

3. Хүхэрлэг хийн сарын дундаж агууламж Хотын төв орчимд 0.027мг/м3, гэр хороолол орчимд 0.044мг/м3, хамгийн их агууламж энэ сарын 20-ны 20 цагт 0.193мг/м3 байсан ба стандартаас даваагүй байна

4. Нүүрстөрөгчийн дутуу исэл сарын дунджаар 1,71мг/м3, хамгийн их агууламж 9-ны 20 цагт 5,84 мг/м3 байгаа  агаарын чанарын индексээрээ хэвийн ангилалад хамрагдаж байна.

Өмнөх оны 1 сартай харьцуулан үзэхэд хотын төв орчимд хүхэрлэг хий 0.009 мг/м3-ээр өссөн азотын давхар исэл, том ширхэглэгт тоос, нүүрстөрөгчийн дутуу исэл тогтвортой байна. Гэр хороолол орчимд хүхэрлэг хийн агууламж 0.023 мг/м3-ээр өссөн бол азотын давхар исэл өсөөгүй тогтворвой байна. Шинжилгээний дүнгээс үзэхэд хүхэрлэг хийн агууламж багассан байгаа нь хүйтний  улиралтай холбоотойгоор нүүрсний хэрэглээ өссөн байгааг харуулж байна.  Агаарын чанарын хяналт шинжилгээг MNS4585:2016 стандартад харьцуулан үзлээ.

Мэдээ бэлтгэсэн инженер: Г.Жаргалсайхан

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
орхон аймгийн 2020 оны 07 сарын агаарын чанарын тойм 2020-07-31 1970-01-01 40
орхон аймгийн 2020 оны 06 сарын агаарын чанарын тойм мэдээ 2020-07-01 1970-01-01 69
орхон аймгийн 2020 оны 05 сарын агаарын чанарын тойм 2020-06-02 1970-01-01 73
орхон аймгийн 2020 оны 4 сарын агаарын чанарын тойм 2020-05-01 1970-01-01 71
Орхон аймгийн 2020 оны 03 сарын агаарын чанарын тойм мэдээ 2020-04-06 1970-01-01 92
Орхон аймгийн 2020 оны 02 сарын агаарын тойм мэдээ 2020-03-11 1970-01-01 171
Орхон аймгийн 2020 оны 01 сарын агаарын чанарын тойм 2020-02-21 1970-01-01 172
Орхон аймгийн 2020 оны 01 сарын агаарын чанарын тойм мэдээ 2020-02-21 1970-01-01 168
Орхон аймгийн 2019 оны 12 сарын агаарын чанарын тойм мэдээ 2020-01-06 1970-01-01 204
Орхон аймгийн 2019 оны 08 сарын агаарын чанарын тойм 2019-09-07 1970-01-01 319
Орхон аймгийн 2019 оны 07 сарын агаарын чанарын тойм 2019-08-01 1970-01-01 322
Орхон аймгийн 2019 оны 06 сарын агаарын чанарын тойм 2019-07-17 1970-01-01 315
Орхон аймгийн 2019 оны 5 сарын агаарын чанарын тойм 2019-06-06 1970-01-01 324
Орхон аймгийн 2019 оны 4 сарын агаарын чанарын тойм мэдээ 2019-05-01 1970-01-01 319
Орхон аймгийн 2019 оны 3 сарын агаарын чанарын тойм 2019-04-18 1970-01-01 341
Орхон аймгийн 2019 оны 2 сарын агаарын чанарын тайлан 2019-03-06 1970-01-01 294
Орхон аймгийн 2019 оны 1 сарын агаарын чанарын тайлан 2019-02-02 1970-01-01 374
Орхон аймгийн 2018 оны 12-р сарын агаарын чанарын мэдээ 2019-01-07 1970-01-01 360
Орхон аймгийн 2018 оны 11 дүгээр сарын агаарын чанарын тойм мэдээ 2018-12-06 1970-01-01 444
Орхон аймгийн 2018 оны 9 дүгээр сарын агаарын чанарын тайлан 2018-11-06 1970-01-01 409
Орхон аймгийн 2018 оны 10 дугаар сарын агаарын чанарын тайлан 2018-11-06 1970-01-01 500
Орхон аймгийн 2018 оны 8 дугаар сарын агаарын чанарын тойм мэдээ 2018-09-13 1970-01-01 436
Орхон аймгийн 2018 оны 7 дугаар сарын агаарын чанарын тойм мэдээ 2018-08-03 1970-01-01 523
Орхон аймгийн 2018 оны 6 дугаар сарын агаарын чанарын тойм мэдээ 2018-07-03 1970-01-01 574
2018 оны 5-р сарын агаарын чанарын тайлан 2018-06-05 1970-01-01 571
2018 оны 3 сарын агаарын чанарын тойм мэдээ 2018-05-17 1970-01-01 640
Орхон аймгийн 2018 оны 4 дүгээр сарын агаарын чанарын тойм 2018-05-17 1970-01-01 500
Орхон аймгийн агаарын бохирдлын тойм мэдээ 2018-01-15 1970-01-01 1192
2018 оны 2-р сарын агаарын чанарын тайлан 2017-03-10 1970-01-01 954
Агаарын чанарын 10 хоногийн мэдээ /2018.02.10-02.21/ 2016-10-20 1970-01-01 761