Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ

Орхон аймгийн 2019 оны 1 сарын агаарын чанарын тайлан

Шинэчлэгдсэн: 2019-05-19 01:21:00

Орхон аймгийн 2019 оны 1 дугаар сарын агаарын чанарын тойм

Эрдэнэт хотын агаарын бохирдол: Орхон аймаг нь агаарын чанарын хяналтын үндсэн 2 харуултай бөгөөд хотын төв болон гэр хороололд байрлаж байна.  Өглөө 08цагт, орой 20 цагт Хүхэрлэг хий, Азотын давхар исэл, Том ширхэглэгт тоос, Цацраг идэвхит бодис гэсэн үзүүлэлтүүдийг хэмжиж шинжилгээний үр дүнг өдөр бүр ард иргэдэд мэдээлж байна.  Хотын төв орчимыг агаарын чанарын нэгдүгээр харуул, гэр хороолол орчмыг агаарын чанарын хоёрдугаар харуул гэж нэрлэдэг.

1. Том ширхэглэгт тоосны агууламж сарын дундажаар 0.133мг/м3 байгаа бол сарын хамгийн их утга нь 0,292 мг/м3  байгаа нь  стандартаас 2.9 дахин давсан буюу агаарын чанарын индекээр дунд зэргийн бохирдолтой ангилалд хамрагдаж байна.  Сарын нийт хоногийн 60.0 (%)-д нь агаар дахь тоосны хэмжээ стандартаас давсан байна.

2. Азотын давхар ислийн сарын дундаж агууламж Хотын төв орчимд 0.108мг/м3, гэр хороолол орчимд 0.087мг/м3 хамгийн их агууламж 0.239мг/м3 байсан ба стандартаас даваагүй байна.

3. Хүхэрлэг хийн сарын дундаж агууламж Хотын төв орчимд 0.020мг/м3, гэр хороолол орчимд 0.016мг/м3, хамгийн их агууламж 0.046мг/м3 байсан ба стандартаас даваагүй байна.

Өмнөх оны 1 сартай харьцуулан үзэхэд хотын төв болон гэр хороолол орчимд хүхэрлэг хий , азотын давхар исэл, том ширхэглэгт тоос, нүүрстөрөгчийн дутуу исэл тогтвортой байна. Агаарын чанарын хяналт шинжилгээг MNS4585:2016 стандартад харьцуулан үзлээ.

 

 

Мэдээ бэлтгэсэн инженер: Г.Жаргалсайхан

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Орхон аймгийн 2019 оны 4 сарын агаарын чанарын тойм мэдээ 2019-05-01 1970-01-01 11
Орхон аймгийн 2019 оны 3 сарын агаарын чанарын тойм 2019-04-18 1970-01-01 16
Орхон аймгийн 2019 оны 2 сарын агаарын чанарын тайлан 2019-03-06 1970-01-01 38
Орхон аймгийн 2018 оны 12-р сарын агаарын чанарын мэдээ 2019-01-07 1970-01-01 95
Орхон аймгийн 2018 оны 11 дүгээр сарын агаарын чанарын тойм мэдээ 2018-12-06 1970-01-01 178
Орхон аймгийн 2018 оны 9 дүгээр сарын агаарын чанарын тайлан 2018-11-06 1970-01-01 177
Орхон аймгийн 2018 оны 10 дугаар сарын агаарын чанарын тайлан 2018-11-06 1970-01-01 215
Орхон аймгийн 2018 оны 8 дугаар сарын агаарын чанарын тойм мэдээ 2018-09-13 1970-01-01 204
Орхон аймгийн 2018 оны 7 дугаар сарын агаарын чанарын тойм мэдээ 2018-08-03 1970-01-01 257
Орхон аймгийн 2018 оны 6 дугаар сарын агаарын чанарын тойм мэдээ 2018-07-03 1970-01-01 317
2018 оны 5-р сарын агаарын чанарын тайлан 2018-06-05 1970-01-01 334
2018 оны 3 сарын агаарын чанарын тойм мэдээ 2018-05-17 1970-01-01 327
Орхон аймгийн 2018 оны 4 дүгээр сарын агаарын чанарын тойм 2018-05-17 1970-01-01 261
Орхон аймгийн 2018 оны 1 дүгээр сарын агаарын чанарын тойм 2018-05-17 1970-01-01 249
Орхон аймгийн агаарын бохирдлын тойм мэдээ 2018-01-15 1970-01-01 672
2018 оны 2-р сарын агаарын чанарын тайлан 2017-03-10 1970-01-01 647
Агаарын чанарын 10 хоногийн мэдээ /2018.02.10-02.21/ 2016-10-20 1970-01-01 536