Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ
Орхон аймгийн 2020 оны 10-р сарын агаарын чанарын тойм


Орхон аймгийн агаарын чанарын төлөв байдал
2020 оны 10 дугаар сар
Орхон аймгийн Хотын төв, гэр хороолол орчимд агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2), PM10 тоосонцрыг тодорхойлох агаарын чанарын хяналт шинжилгээний 2 харуул ажилладаг.
Орхон аймгийн агаарын чанарын хяналтын цэгүүдэд хийсэн 2020 оны 10 дугаар сарын хяналт шинжилгээний дүнгээр хүхэрлэг хийн дундаж агууламж 5 мкг/м3 хүрч Агаарын чанарын MNS4585:2007 стандарт дахь хүлцэх агууламжаас хэтрээгүй байна. Харин 2019 онтой харьцуулахад 0,004 мг/м3-аар буюу 45%-иар бага байна.
Азотын давхар ислийн хяналт шинжилгээний дүнгээр дундаж агууламж 76 мкг/м3 хүрч Агаарын чанарын MNS4585:2007 стандарт дахь хүлцэх агууламжаас хэтрээгүй байна. Харин 2019 оны 10 дугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад 0,028 мг/м3-ээр их байна. Хотын төв орчим азотын давхар исэл хүлцэх агууламжаас 1 удаа буюу 1.2 дахин давсан байна. Мөн хороолол орчим азотын давхар исэл хүлцэх агууламжаас 1 удаа буюу 1.0 дахин давсан байна.
Хотын орчмын РМ10 тоосонцорын хяналт шинжилгээний дүнгээр дундаж агууламж 102 мкг/м3 байсан ба Агаарын чанарын MNS4585:2007 стандарт дахь хүлцэх агууламжаас 15 удаа буюу 1,4 дахин давсан байна.
Агаар бохирдуулах бодис |
Агаарын чанарын стандарт MNS4585:2007 |
Дундаж агууламж, мкг/м3 |
||
Хүлцэх агууламж, мкг/м3 |
2019 оны 10-р сар |
2020 оны 10-р сар |
||
Хүхэрлэг хий,SO2 |
450 |
9 |
5↓ |
|
Азотын давхар исэл, NO2 |
200 |
48 |
76↑ |
|
pM10 Тоосонцор |
100 |
|
102 |
|
* ↓бага;↑их;↔ойролцоо түвшинд /±5%/.`