Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ
Орхон аймгийн 2020 оны 11 дүгээр сарын агаарын чанарын тайлан


Орхон аймгийн агаарын чанарын төлөв байдал
2020 оны 11 дүгээр сар
Орхон аймгийн Хотын төв, гэр хороолол орчимд агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2), PM10 тоосонцрыг тодорхойлох агаарын чанарын хяналт шинжилгээний 2 харуул ажилладаг.
Орхон аймгийн агаарын чанарын хяналтын цэгүүдэд хийсэн 2020 оны 11 дүгээр сарын хяналт шинжилгээний дүнгээр хүхэрлэг хийн дундаж агууламж 6 мкг/м3 хүрч Агаарын чанарын MNS4585:2007 стандарт дахь хүлцэх агууламжаас хэтрээгүй байна. Харин 2019 онтой харьцуулахад 0,006 мг/м3-аар буюу 50%-иар бага байна.
Азотын давхар ислийн хяналт шинжилгээний дүнгээр дундаж агууламж 79 мкг/м3 хүрч Агаарын чанарын MNS4585:2007 стандарт дахь хүлцэх агууламжаас хэтрээгүй байна. Харин 2019 оны 11 дүгээр сарын дундаж агууламжтай харьцуулахад 0,014 мг/м3-ээр их байна. Хотын төв орчим азотын давхар исэл хүлцэх агууламжаас 1 удаа буюу 1.3 дахин давсан байна.
Хотын орчмын РМ10 тоосонцорын хяналт шинжилгээний дүнгээр дундаж агууламж 64 мкг/м3 байсан ба Агаарын чанарын MNS4585:2007 стандарт дахь хүлцэх агууламжаас 4 удаа буюу 1,2 дахин давсан байна.
* ↓бага;↑их;↔ойролцоо түвшинд /±5%/.`