Орчны шинжилгээний мэдээ > Хөрсний шинжилгээний мэдээ

Орхон аймгийн 2016 оны хөрсний тойм

Шинэчлэгдсэн: 2019-11-18 03:49:31

Тайлбар: Хөрсний агрохимийн шинжилгээг 2 жил тутамд дулааны улиралд хийдэг бөгөөд 2018 оны 6-7сард хийгэдхээр төлөвлөгөө батлуулан ажиллаж байна.

 

Орхон аймгийн 2016 оны хөрсний тойм

Орхон аймгийн нийт нутаг дэвсгэрийг хамруулан 20 цэгт хөрсний дээжинд Агрохими /pH, Cульфат SO4, Нитрат NO3, Аммони NH4, Фосфорын исэл P2O5,  Ялзмаг(%), Чийг (%) / болон хүнд металл /Кадми Cd, хартугалга Pb, мөнгөн ус Hg, бром Br, хром Cr, цайр Zr, зэс Cu, кобальт Co, стронций Sr, рубиди Rb, циркон Zr, хлор CL зэрэг 12 хүнд металлын шинжилгээ хийгдсэн. Хөрсөн дахь агрохимийн үзүүлэлтүүд:

Циркон, Стронци, Рубиди, Цайр: Хөрсний чанарын шинжилгээгээр цирконы  дундаж агууламж 399.5 мг/кг, Стронци дундаж агууламж 736,0 мг/кг буюу MNS58:50 2008 стандартаас даваагүй боловч Трактортой хөшөөний зүүн хойно 1,08 дахин, Гэр хорооллын 10-н жилийн 3-р сургууль орчимд 1.06дахин, Дэнжийн гадаад хэлний дээд сургууль орчимд 1,004 дахин давсан байна. Орхон аймгийн  хөрсөн дэх циркон, стронци, рубиди, цайр зэрэг үзүүлэлтүүдийн дундаж агууламжийг MNS 58:50 2008 стандарттай харьцуулан зураг 1-т харууллаа.

                   Хлор, Кадми, Хартугалга, Мөнгөн ус, Бром, Хром, Зэс, Кобельт: Хөрсний чанарын шинжилгээгээр Хлор илрээгүй, Кадми дунджаар 0.6мг/кг буюу хэвийн, Хартугалга дунджаар 29,49мг/кг буюу боловч Солонго захын орчимд 1,55 дахин их, Мөнгөн ус дунджаар 0.39мг/кг буюу хэвийн, Бром дунджаар 2.15мг/кг, Хром 3.9мг/кг буюу хэвийн Зэс дунджаар 18.01мг/кг буюу хэвийн, Кобельт дунджаар 27.29мг/кг буюу хэвийн агууламжтай байна. Дээрх үзүүлэлтүүдийн дундаж агууламжийг MNS 5850:2008 стандартад харьцуулан зураг 2-т үзүүллээ.

Мэдээ бэлтгэсэн инженер: Ц. Мэндбаяр

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Орхон аймгийн хөрсний тойм 2017 он 2018-05-18 1970-01-01 561