Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Орхон аймгийн гадаргын усны тойм 2017 оны 5 дугаар сар

Шинэчлэгдсэн: 2019-09-14 20:29:08

Орхон аймгийн гадаргын усны чанарын

2017 оны5 дугаар сарын тойм

Гадаргын усны чанар

Орхон аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2017 оны 5 дугаар сард Хангал, Орхон голуудын хяналт-шинжилгээний нийт 7 цэгээсусны сорьц авч,усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлт, тухайлбал усан орчин(pH), усны булингар,усны цахилгаан дамжуулах чанарын (EC), жинлэгдэх бодис(Ж/б), ууссан хүчилтөрөгч(O2), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч(БХХ5), перманганатын исэлдэх чанар(ПИЧ), хатуулаг, кальци(Ca), магни(Mg), натри болон калийн ион(Na+K), сульфат (SO4), хлор(Cl), гидрокарбонат(HCO3), эрдэсжилт, аммони(NH4), нитритийн азот(NO2), нитратын азот(NO3), фосфор(P), фтор(F), төмөр(Fe)-ийг (цаашид дээрх үзүүлэлтүүдийг химийн нэр, томъёогоор тэмдэглэнэ) тодорхойллоо.

2017 оны 5 дугаар сард хийсэн Орхон аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-тай харьцуулан харьцуулан1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.

1 дүгээр хүснэгт

 

 

Хяналт-шинжилгээний цэг

Усны чанарын үзүүлэлт, мг/л

О2

БХХ5  

ПИЧ 

NH4

NO2

эрд

1

Хангал- Эрдэнэт дээд

7,68

1,4

5,4

0,09

0,004

0,118

2

Хангал-Эрдэнэт доод I

6,88

1,0

3,8

0,32

0,186

0,083

3

Хангал-Эрдэнэт доод II

9,36

  4,5

14,7

0,59

0,018

0,045

4

Хангал-Улаантолгой

7,76

 1,7

12,8

0,05

0,018

0,086

5

Хангал-Хангал-Өртөө

7,52

1,0

8,8

0,10

0,004

0,084

6

Орхон- Хангал дээд

7,92

1,4

2,3

0,05

0,002

0,006

7

Орхон- Хангал доод

7,84

1,4

10,4

0,10

0,004

0,078

8

Чингэл-Эрдэнэт

7,60

1,4

3,2

0,06

0,008

0,003

 

Усны чанарын стандарт

MNS4586:98

6<

3.0

10.0

0.5

0.02

0.100

Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсанүзүүлэлтүүдийг тодруулав.

Хангал гол, Хангал голын Эрдэнэт дээд цэг буюу Үйлдвэрийн дээд гүүр хяналт-шинжилгээний цэгээс 1 удаа,  Эрдэнэт доод цэг буюу Вокзалын доод гүүр хяналт-шинжилгээний цэгээс 2 удааусны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 750,7-857,1мг/л-т хэлбэлзэж, Хангал-Эрдэнэт доод буюу Вокзалын доод гүүр цэг бохирдол багатай байлаа. Энэ нь хотын цэвэрлэх байгууламж Хангал голруу хаягдал усаа нийлүүлэхгүй байгаатай холбоотой голын ус цэвэршсэн.аммоны азот (NH4), нитритийн азот(NO2)-ын бохирдол илэрч, ХА-аас бага зэрэг  давсан бохирдолтой байна.

 

Орхон гол, Орхон голын Хангал дээд буюу цутгалаас дээш 0.5 км-т,Хангал доодбуюу цутгалаас доош 0.5 км-тхяналт-шинжилгээний 2 цэгээс тус тус 1 усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны хүчилтөрөгчийн горим хэвийн, аммонийн азот, нитритийн азот,  бохирдол илэрээгүйОрхон голын усны эрдэсжилт Хангал дээд цэгийн орчим750,7мг/л байсан бол Хангал голын цутгалын нөлөөгөөр давсны ионуудын агууламж 2,5 дахин нэмэгдэж, Хангал доод цэгийн орчим 857,1мг/л, мөн перманганатын исэлдэх чанар(ПИЧ)-ын агууламж хэвийн байна.

Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ

           2017 оны 4 дугаар сарын 09-нд, ОрхонаймгийнЭрдэнэтхотын УБҮ-ийн болон Жаргалантсумын хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан хаягдал бохир усны 4 сорьцонд хийсэн. УБҮ-ийнЦБ-аас гарч байгаа ус 93,8%,ЖаргалантсумынЦБ-аас гарч байгаа ус 65,3%-ийнцэвэршүүлэлттэй байжээ.

 

 

Дүгнэлт,Орхон аймгийн гадаргын усны хяналт-шинжилгээний 2017 оны 5 дугаарсарын шинжилгээний дүнгээс үзэхэд голуудын усны хүчилтөрөгчийн горим хэвийн байсан. Вокзалын доод гүүрийн орчимын  цэгээс 2 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд аммоны азот (NH4), нитритийн азот(NO2)-ын бага зэрэг бохирдол илэрсэн байна.

           Энэ үед Орхон аймгийн Эрдэнэтхотын УБҮ-ийнхаягдал бохир ус цэвэрлэх Төв цэвэрлэх байгууламжуудаас гарч байгаа ус 93,8%-ийн цэвэршүүлэлттэй байсан ба Жаргалантсумын хаягдал ус цэвэрлэх байгууламж гарч байгаа ус 65,3%-ийнцэвэршүүлэлттэй байжээ.

 

 

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Орхон аймгийн гадаргын усны 2019 оны 2 сарын тойм 2019-03-15 1970-01-01 108
Орхон аймгийн гадаргын усны 2019 оны 1 сарын тойм 2019-02-14 1970-01-01 106
Орхон аймгийн гадаргын усны 2018 оны 12 сарын тойм 2019-01-07 1970-01-01 130
Орхон аймгийн гадаргын усны 2018 оны 11 сарын тойм 2018-12-06 1970-01-01 177
Орхон аймгийн гадаргын усны 2018 оны 10 сарын тойм 2018-11-05 1970-01-01 247
Орхон аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 9 сарын дүн 2018-10-17 1970-01-01 242
Орхон аймгийн гадаргын усны 2018 оны 8 сарын тойм 2018-09-13 1970-01-01 280
Орхон аймгийн гадаргын усны 2018 оны 7 сарын тойм 2018-09-12 1970-01-01 251
Орхон аймгийн гадаргын усны 2018 оны 6 сарын тойм 2018-07-04 1970-01-01 392
Орхон аймгийн гадаргын усны 2018 оны 5-р сарын тойм 2018-06-07 1970-01-01 375
Орхон аймгийн гадаргын усны 2018 оны 1 сарын тойм 2018-05-17 1970-01-01 391
Орхон аймгийн гадаргын усны 2018 оны 2 сарын тойм 2018-05-17 1970-01-01 423
Орхон аймгийн гадаргын усны 2018 оны 3 сарын тойм 2018-05-17 1970-01-01 347
Орхон аймгийн гадаргын усны 2018 оны 4 сарын тойм 2018-05-17 1970-01-01 364
Орхон аймгийн гадаргын усны 2017 оны 1 дүгээр сарын тойм 2018-04-23 1970-01-01 332
Орхон аймгийн гадаргын усны 2017 оны 2 дугаар сарын тойм 2018-04-23 1970-01-01 359
Орхон аймгийн гадаргын усны 2017 оны 3 дугаар сарын тойм 2018-04-23 1970-01-01 369
Орхон аймгийн гадаргын усны 2017 оны 5 дугаар сарын тойм 2018-04-23 1970-01-01 382
Орхон аймгийн гадаргын усны тойм 2017 оны 4 дүгээр сар 2018-04-20 1970-01-01 364