Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Орхон аймгийн гадаргын усны 2017 оны 1 дүгээр сарын тойм

Шинэчлэгдсэн: 2019-09-18 10:15:35

Орхон аймгийн гадаргын усны чанарын

2017 оны 1 дүгээр сарын тойм

Гадаргын усны чанар

Орхон аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2017 оны 1дүгээр сард Хангал, Орхон голуудын хяналт-шинжилгээний нийт 5 цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлт, тухайлбал усан орчин (pH), усны булингар, усны цахилгаан дамжуулах чанарын (EC), жинлэгдэх бодис (Ж/б), ууссан хүчилтөрөгч (O2), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ5), перманганатын исэлдэх чанар (ПИЧ), хатуулаг, кальци (Ca), магни (Mg), натри болон калийн ион (Na+K), сульфат (SO4), хлор (Cl), гидрокарбонат (HCO3), эрдэсжилт, аммони (NH4), нитритийн азот (NO2), нитратын азот (NO3), фосфор (P), фтор (F), төмөр (Fe)-ийг (цаашид дээрх үзүүлэлтүүдийг химийн нэр, томъёогоор тэмдэглэнэ) тодорхойллоо.

2017 оны 1 дүгээр сард хийсэн Орхон аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-тай харьцуулан харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.

1 дүгээр хүснэгт

 

 

Хяналт-шинжилгээний цэг

Усны чанарын үзүүлэлт, мг/л

О2  

БХХ5  

ПИЧ 

NH4

NO2

эрд       

1

Хангал- Эрдэнэт дээд

5,37

2,5

1,0

0,04

0,004

0,089

2

Хангал- Эрдэнэт доод I

6,16

5,2

1,9

7,28

0,135

0.409

3

Хангал- Эрдэнэт доод II

6,87

4,8

4,3

3,58

0,103

0,190

4

Орхон- Хангал дээд

5,21

1,10

0,7

0,02

0,002

0,009

5

Орхон- Хангал доод

5,53

2,5

  0,9

0,06

0,004

0,031

 

Усны чанарын стандарт

MNS4586:98

6<

3

10

0.5

0.02

0.1

Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.

Хангал гол, Хангал голын Эрдэнэт дээд цэг буюу Үйлдвэрийн дээд гүүр хяналт-шинжилгээний цэгээс 1 удаа,  Эрдэнэт доод цэг буюу Вокзалын доод гүүр хяналт-шинжилгээний цэгээс 2 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт их, 694,0-829,5 мг/л-т хэлбэлзэж, Хангал-Эрдэнэт доод буюу Вокзалын доод гүүр цэг бохирдол ихтэй байлаа. Эрдэс фосфор (P), аммоны азот (NH4), нитритийн азот (NO2)-ын бохирдол илэрч, ХА-аас 2,0-15,0 дахин давсан бохирдолтой байна

Дараагийн зургуудад Хангал голын Эрдэнэт дээд цэг буюу Үйлдвэрийн дээд гүүр, Эрдэнэт доод цэг буюу Вокзалын доод гүүр хяналт-шинжилгээний цэгийн сорьц авах үеийн байдлыг харууллаа. Сорьц авах үед гол битүү мөсөн бүрхүүлтэй байлаа. Сорьц цооногоос авсан.

 

 

Үйлдвэрийн дээд гүүр

Вокзалын доод гүүр

   

Зураг1 Хангал голын Вокзалын гүүр, Үйлдвэрийн гүүр хяналт шинжилгээний цэгүүд

 

 

Орхон доод

Орхон дээд

   

Зураг2 Орхон голын цутгалаас дээш, доош 0,5км-т  хяналт шинжилгээний цэгүүд

 

Орхон гол, Орхон голын Хангал дээд буюу цутгалаас дээш 0.5 км-т, Хангал доод буюу цутгалаас доош 0.5 км-т хяналт-шинжилгээний 2 цэгээс тус тус 1 усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны хүчилтөрөгчийн горим хэвийн, ХА-аас давсан бохирдолгүй  байсан  боловч Орхон голын усны эрдэсжилт Хангал дээд цэгийн орчим 694,0 мг/л байсан бол Хангал голын цутгалын нөлөөгөөр давсны ионуудын агууламж 1.4 дахин нэмэгдэж, Хангал доод цэгийн орчим 758,3 мг/л, мөн перманганатын исэлдэх чанар (ПИЧ)-ын агууламж хэвийн байна.

Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ                       

           2017 оны 1 дүгээр сарын 4-нд, Орхон аймгийн Эрдэнэт хотын УБҮ-ийн болон Жаргалант сумын хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан хаягдал бохир усны 4 сорьцонд хийсэн шинжилгээний дүнг 2дугаар хүснэгтээр харууллаа. УБҮ-ийн ЦБ-аас гарч байгаа ус 82,3%, Жаргалант сумын ЦБ-аас гарч байгаа ус 68,0%-ийн цэвэршүүлэлттэй байжээ.

 

2дугаар хүснэгт

Öýã¿¿ä

pH

БХХ5
мг/л

Пич
мг/л

Ж.б
мг/л

NH4
мг/л

NO2
мг/л

NO3
мг/л

P
мг/л

Цэвэршилт

ÓÁ¯-èéí ö/á

оролт

8.40

419.0

71.1

310.8

 

 

 

 

82.3%

гаралт

7.82

74.2

18.2

57.0

60.2

0.725

2.19

2.860

Æàðãàëàíò
ñóìûí ö/á

оролт

8.20

284.0

86.9

733.2

 

 

 

 

68.0%

гаралт

8.23

91.0

34.0

190.4

84.4

0.061

0.28

2.864

 

 

Дүгнэлт, Орхон аймгийн гадаргын усны хяналт-шинжилгээний 2017 оны 1 дүгээр сарын шинжилгээний дүнгээс үзэхэд голуудын усны хүчилтөрөгчийн горим хэвийн байсан. Вокзалын доод гүүрийн орчимын  цэгээс 2 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд эрдэс фосфор (P), аммоны азот (NH4), нитритийн азот (NO2)-ын бохирдол илэрч, ХА-аас  2,0-15,0 дахин давсан бохирдолтой байна.

           Энэ үед Орхон аймгийн Эрдэнэт хотын УБҮ-ийн хаягдал бохир ус цэвэрлэх Төв цэвэрлэх байгууламжуудаас гарч байгаа ус 82.3%-ийн цэвэршүүлэлттэй байсан ба Жаргалант сумын хаягдал ус цэвэрлэх байгууламж гарч байгаа ус 68.0%-ийн цэвэршүүлэлттэй байжээ.

 

 

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Орхон аймгийн гадаргын усны 2019 оны 2 сарын тойм 2019-03-15 1970-01-01 108
Орхон аймгийн гадаргын усны 2019 оны 1 сарын тойм 2019-02-14 1970-01-01 105
Орхон аймгийн гадаргын усны 2018 оны 12 сарын тойм 2019-01-07 1970-01-01 129
Орхон аймгийн гадаргын усны 2018 оны 11 сарын тойм 2018-12-06 1970-01-01 177
Орхон аймгийн гадаргын усны 2018 оны 10 сарын тойм 2018-11-05 1970-01-01 246
Орхон аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 9 сарын дүн 2018-10-17 1970-01-01 241
Орхон аймгийн гадаргын усны 2018 оны 8 сарын тойм 2018-09-13 1970-01-01 279
Орхон аймгийн гадаргын усны 2018 оны 7 сарын тойм 2018-09-12 1970-01-01 250
Орхон аймгийн гадаргын усны 2018 оны 6 сарын тойм 2018-07-04 1970-01-01 391
Орхон аймгийн гадаргын усны 2018 оны 5-р сарын тойм 2018-06-07 1970-01-01 375
Орхон аймгийн гадаргын усны 2018 оны 1 сарын тойм 2018-05-17 1970-01-01 390
Орхон аймгийн гадаргын усны 2018 оны 2 сарын тойм 2018-05-17 1970-01-01 422
Орхон аймгийн гадаргын усны 2018 оны 3 сарын тойм 2018-05-17 1970-01-01 346
Орхон аймгийн гадаргын усны 2018 оны 4 сарын тойм 2018-05-17 1970-01-01 364
Орхон аймгийн гадаргын усны 2017 оны 2 дугаар сарын тойм 2018-04-23 1970-01-01 359
Орхон аймгийн гадаргын усны 2017 оны 3 дугаар сарын тойм 2018-04-23 1970-01-01 368
Орхон аймгийн гадаргын усны 2017 оны 5 дугаар сарын тойм 2018-04-23 1970-01-01 381
Орхон аймгийн гадаргын усны тойм 2017 оны 4 дүгээр сар 2018-04-20 1970-01-01 363
Орхон аймгийн гадаргын усны тойм 2017 оны 5 дугаар сар 2018-04-20 1970-01-01 348