Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Орхон аймгийн гадаргын усны 2017 оны 5 дугаар сарын тойм

Шинэчлэгдсэн: 2019-11-12 15:32:18

Орхон аймгийн гадаргын усны чанарын

2017 оны 5 дугаар сарын тойм

Гадаргын усны чанар

Орхон аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2017 оны 5 дугаар сард Хангал, Орхон голуудын хяналт-шинжилгээний нийт 7 цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлт, тухайлбал усан орчин (pH), усны булингар, усны цахилгаан дамжуулах чанарын (EC), жинлэгдэх бодис (Ж/б), ууссан хүчилтөрөгч (O2), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ5), перманганатын исэлдэх чанар (ПИЧ), хатуулаг, кальци (Ca), магни (Mg), натри болон калийн ион (Na+K), сульфат (SO4), хлор (Cl), гидрокарбонат (HCO3), эрдэсжилт, аммони (NH4), нитритийн азот (NO2), нитратын азот (NO3), фосфор (P), фтор (F), төмөр (Fe)-ийг (цаашид дээрх үзүүлэлтүүдийг химийн нэр, томъёогоор тэмдэглэнэ) тодорхойллоо.

2017 оны 5 дугаар сард хийсэн Орхон аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-тай харьцуулан харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.

1 дүгээр хүснэгт

 

 

Хяналт-шинжилгээний цэг

Усны чанарын үзүүлэлт, мг/л

О2  

БХХ5  

ПИЧ 

NH4

NO2

эрд       

1

Хангал- Эрдэнэт дээд

7,68

1,4

5,4

0,09

0,004

0,118

2

Хангал- Эрдэнэт доод I

6,88

1,0

3,8

0,32

0,186

0,083

3

Хангал- Эрдэнэт доод II

9,36

  4,5

14,7

0,59

0,018

0,045

4

Хангал-Улаантолгой

7,76

 1,7

12,8

0,05

0,018

0,086

5

Хангал-Хангал-Өртөө

7,52

  1,0

8,8

0,10

0,004

0,084

6

Орхон- Хангал дээд

7,92

1,4

2,3

0,05

0,002

0,006

7

Орхон- Хангал доод

7,84

1,4

10,4

0,10

0,004

0,078

8

Чингэл-Эрдэнэт

7,60

1,4

3,2

0,06

0,008

0,003

 

Усны чанарын стандарт

MNS4586:98

6<

3.0

10.0

0.5

0.02

0.100

Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.

Хангал гол, Хангал голын Эрдэнэт дээд цэг буюу Үйлдвэрийн дээд гүүр хяналт-шинжилгээний цэгээс 1 удаа,  Эрдэнэт доод цэг буюу Вокзалын доод гүүр хяналт-шинжилгээний цэгээс 2 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 750,7-857,1 мг/л-т хэлбэлзэж, Хангал-Эрдэнэт доод буюу Вокзалын доод гүүр цэг бохирдол багатай байлаа. Энэ нь хотын цэвэрлэх байгууламж Хангал голруу хаягдал усаа нийлүүлэхгүй байгаатай холбоотой голын ус цэвэршсэн. аммоны азот (NH4), нитритийн азот (NO2)-ын бохирдол илэрч, ХА-аас бага зэрэг  давсан бохирдолтой байна.

 

Орхон гол, Орхон голын Хангал дээд буюу цутгалаас дээш 0.5 км-т, Хангал доод буюу цутгалаас доош 0.5 км-т хяналт-шинжилгээний 2 цэгээс тус тус 1 усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны хүчилтөрөгчийн горим хэвийн, аммонийн азот, нитритийн азот,  бохирдол илэрээгүй Орхон голын усны эрдэсжилт Хангал дээд цэгийн орчим 750,7 мг/л байсан бол Хангал голын цутгалын нөлөөгөөр давсны ионуудын агууламж 2,5 дахин нэмэгдэж, Хангал доод цэгийн орчим 857,1 мг/л, мөн перманганатын исэлдэх чанар (ПИЧ)-ын агууламж хэвийн байна.

Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ                       

           2017 оны 4 дугаар сарын 09-нд, Орхон аймгийн Эрдэнэт хотын УБҮ-ийн болон Жаргалант сумын хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан хаягдал бохир усны 4 сорьцонд хийсэн. УБҮ-ийн ЦБ-аас гарч байгаа ус 93,8%, Жаргалант сумын ЦБ-аас гарч байгаа ус 65,3%-ийн цэвэршүүлэлттэй байжээ.

 

 

Дүгнэлт, Орхон аймгийн гадаргын усны хяналт-шинжилгээний 2017 оны 5 дугаар сарын шинжилгээний дүнгээс үзэхэд голуудын усны хүчилтөрөгчийн горим хэвийн байсан. Вокзалын доод гүүрийн орчимын  цэгээс 2 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд аммоны азот (NH4), нитритийн азот (NO2)-ын бага зэрэг бохирдол илэрсэн байна.

           Энэ үед Орхон аймгийн Эрдэнэт хотын УБҮ-ийн хаягдал бохир ус цэвэрлэх Төв цэвэрлэх байгууламжуудаас гарч байгаа ус 93,8%-ийн цэвэршүүлэлттэй байсан ба Жаргалант сумын хаягдал ус цэвэрлэх байгууламж гарч байгаа ус 65,3%-ийн цэвэршүүлэлттэй байжээ.

 

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Орхон аймгийн гадаргын усны 2019 оны 2 сарын тойм 2019-03-15 1970-01-01 164
Орхон аймгийн гадаргын усны 2019 оны 1 сарын тойм 2019-02-14 1970-01-01 157
Орхон аймгийн гадаргын усны 2018 оны 12 сарын тойм 2019-01-07 1970-01-01 185
Орхон аймгийн гадаргын усны 2018 оны 11 сарын тойм 2018-12-06 1970-01-01 191
Орхон аймгийн гадаргын усны 2018 оны 10 сарын тойм 2018-11-05 1970-01-01 270
Орхон аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 9 сарын дүн 2018-10-17 1970-01-01 258
Орхон аймгийн гадаргын усны 2018 оны 8 сарын тойм 2018-09-13 1970-01-01 297
Орхон аймгийн гадаргын усны 2018 оны 7 сарын тойм 2018-09-12 1970-01-01 269
Орхон аймгийн гадаргын усны 2018 оны 6 сарын тойм 2018-07-04 1970-01-01 414
Орхон аймгийн гадаргын усны 2018 оны 5-р сарын тойм 2018-06-07 1970-01-01 394
Орхон аймгийн гадаргын усны 2018 оны 1 сарын тойм 2018-05-17 1970-01-01 414
Орхон аймгийн гадаргын усны 2018 оны 2 сарын тойм 2018-05-17 1970-01-01 446
Орхон аймгийн гадаргын усны 2018 оны 3 сарын тойм 2018-05-17 1970-01-01 363
Орхон аймгийн гадаргын усны 2018 оны 4 сарын тойм 2018-05-17 1970-01-01 385
Орхон аймгийн гадаргын усны 2017 оны 1 дүгээр сарын тойм 2018-04-23 1970-01-01 352
Орхон аймгийн гадаргын усны 2017 оны 2 дугаар сарын тойм 2018-04-23 1970-01-01 380
Орхон аймгийн гадаргын усны 2017 оны 3 дугаар сарын тойм 2018-04-23 1970-01-01 386
Орхон аймгийн гадаргын усны тойм 2017 оны 4 дүгээр сар 2018-04-20 1970-01-01 382
Орхон аймгийн гадаргын усны тойм 2017 оны 5 дугаар сар 2018-04-20 1970-01-01 372