Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Орхон аймгийн гадаргын усны 2018 оны 6 сарын тойм

Шинэчлэгдсэн: 2019-11-11 10:11:36

Орхон аймгийн гадаргын усны чанарын

2018 оны6 дугаар сарын тойм

Гадаргын усны чанар

Орхон аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2018 оны 6 дугаар сард Хангал, Орхон голуудын хяналт-шинжилгээний нийт 5 цэгээс усны сорьц авч,усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлт, тухайлбал усан орчин(pH), усны булингар,усны цахилгаан дамжуулах чанарын (EC), жинлэгдэх бодис(Ж/б), ууссан хүчилтөрөгч(O2), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч(БХХ5), перманганатын исэлдэх чанар(ПИЧ), хатуулаг, кальци(Ca), магни(Mg), натри болон калийн ион(Na+K), сульфат (SO4), хлор(Cl), гидрокарбонат(HCO3), эрдэсжилт, аммони(NH4), нитритийн азот(NO2), нитратын азот(NO3), фосфор(P), фтор(F), төмөр(Fe)-ийг (цаашид дээрх үзүүлэлтүүдийг химийн нэр, томъёогоор тэмдэглэнэ) тодорхойллоо.

2018 оны 6 дугаар сард хийсэн Орхон аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-тай харьцуулан харьцуулан1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.

1 дүгээр хүснэгт

 

 

Хяналт-шинжилгээний цэг

Усны чанарын үзүүлэлт, мг/л

О2

БХХ5  

ПИЧ 

NH4

NO2

эрд

1

Хангал- Эрдэнэт дээд

8,29

1,5

0,85

0,05

0,012

0,105

2

Хангал-Эрдэнэт доод I

10,15

3,8

6,12

0,73

0,062

0,077

3

Хангал-Эрдэнэт доод II

7,05

2,1

10,85

0,79

0,055

0,147

4

Орхон- Хангал дээд

9,61

1,9

2,32

0,07

0,003

0,008

5

Орхон- Хангал доод

10,15

3,8

2,40

0,06

0,013

0,024

6

Уртбулаг-Эрдэнэт

10,54

2,2

6,74

7,25

0,019

0,012

 

Усны чанарын стандарт

MNS4586:98

6<

3.0

10.0

0.5

0.020

0.100

Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсанүзүүлэлтүүдийг тодруулав.

Хангал гол, Хангал голын Эрдэнэт дээд цэг буюу Үйлдвэрийн дээд гүүр хяналт-шинжилгээний цэгээс 1 удаа,  Эрдэнэт доод цэг буюу Вокзалын доод гүүр хяналт-шинжилгээний цэгээс 2 удаа, Хангал-Өртөө хяналт шинжилгээний цэгээс 1 удаа Хангал-Улаантолгой хяналт-шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 657,8-882,3мг/л-т хэлбэлзэж, Хангал-Эрдэнэт доод цэгийн аммоны азот (NH4) ХА-аас бага зэрэг, нитритийн азот(NO2) 3 дахин, Эрдэс фосфор үзүүлэлт стандартаас даваагүй давсан байна.  Хангал-голын усны чанар өнгөрсөн саруудаас эрс сайжирч УЧС-аас давсан үзүүлэлт ажиглагсангүй.

Орхон гол, Орхон голын Хангал дээд буюу цутгалаас дээш 0.5 км-т, Хангал доод буюу цутгалаас доош 0.5 км-тхяналт-шинжилгээний 2 цэгээс тус тус 1 усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны аммонийн азот, нитритийн азот,  бохирдол бага  агууламжтай. Орхон голын усны эрдэсжилт Хангал дээд цэгийн орчим 264,3мг/л байсан бол Хангал голын цутгалын нөлөөгөөр давсны ионуудын агууламж нэмэгдэж, Хангал доод цэгийн орчим 462,0мг/л, мөн перманганатын исэлдэх чанар(ПИЧ)-ын агууламж хэвийн байна. БХХ5 –ийн горим хэвийн ХА-аас даваагүй байна.

Уртбулаг-Эрдэнэт: Уртбулаг нь усны химийн найрлагын хувьд  рашааны шинжтэй усны орчин(pH)-5.90,  хатуулаг-14,0мг/л, төмөр (Fe)-ийн агууламж 8,41мг/л агууламжтай байна.

Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ

           2018 оны 6 дугаар сарын 06-нд, Орхон аймгийн Эрдэнэт хотын УБҮ-ийн болон Жаргалант сумын хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан хаягдал бохир усны 4 сорьцонд хийсэн. Эрдэнэтхотын УБҮ-ийн цэвэрлэх байгууламж 98,2%, Жаргалантсумын хаягдал ус цэвэрлэх байгууламж 22,9% цэвэршүүлэлттэй байна.

 

Öýã¿¿ä

pH

БХХ5
мг/л

Пич
мг/л

Ж.б
мг/л

NH4
мг/л

NO2
мг/л

NO3
мг/л

P
мг/л

Cr+6
мг/л

Цэвэршилт

ÓÁ¯-èéí ö/á

оролт

7,44

263,5

60,4

1890

 

 

 

 

 

98,2%

гаралт

7,60

4,60

5,4

2,4

24,2

0,593

0,82

3,836

илр

Æàðãàëàíò
ñóìûí ö/á

оролт

7,79

271,0

73,5

255,2

 

 

 

 

 

22,9%

гаралт

7,79

209,0

70,0

198,8

23,7

0,070

0,028

6,322

Илр

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Орхон аймгийн гадаргын усны 2019 оны 2 сарын тойм 2019-03-15 1970-01-01 164
Орхон аймгийн гадаргын усны 2019 оны 1 сарын тойм 2019-02-14 1970-01-01 157
Орхон аймгийн гадаргын усны 2018 оны 12 сарын тойм 2019-01-07 1970-01-01 185
Орхон аймгийн гадаргын усны 2018 оны 11 сарын тойм 2018-12-06 1970-01-01 191
Орхон аймгийн гадаргын усны 2018 оны 10 сарын тойм 2018-11-05 1970-01-01 270
Орхон аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 9 сарын дүн 2018-10-17 1970-01-01 258
Орхон аймгийн гадаргын усны 2018 оны 8 сарын тойм 2018-09-13 1970-01-01 297
Орхон аймгийн гадаргын усны 2018 оны 7 сарын тойм 2018-09-12 1970-01-01 269
Орхон аймгийн гадаргын усны 2018 оны 5-р сарын тойм 2018-06-07 1970-01-01 394
Орхон аймгийн гадаргын усны 2018 оны 1 сарын тойм 2018-05-17 1970-01-01 414
Орхон аймгийн гадаргын усны 2018 оны 2 сарын тойм 2018-05-17 1970-01-01 446
Орхон аймгийн гадаргын усны 2018 оны 3 сарын тойм 2018-05-17 1970-01-01 363
Орхон аймгийн гадаргын усны 2018 оны 4 сарын тойм 2018-05-17 1970-01-01 385
Орхон аймгийн гадаргын усны 2017 оны 1 дүгээр сарын тойм 2018-04-23 1970-01-01 352
Орхон аймгийн гадаргын усны 2017 оны 2 дугаар сарын тойм 2018-04-23 1970-01-01 380
Орхон аймгийн гадаргын усны 2017 оны 3 дугаар сарын тойм 2018-04-23 1970-01-01 386
Орхон аймгийн гадаргын усны 2017 оны 5 дугаар сарын тойм 2018-04-23 1970-01-01 401
Орхон аймгийн гадаргын усны тойм 2017 оны 4 дүгээр сар 2018-04-20 1970-01-01 382
Орхон аймгийн гадаргын усны тойм 2017 оны 5 дугаар сар 2018-04-20 1970-01-01 372