Урьдчилсан мэдээ - ХАА-ын цаг уур > 2017 оны тариалалтын үеийн цаг агаарын нөхцлийн зөвлөмж

2017 оны тариалалтын үеийн цаг агаарын нөхцлийн зөвлөмж

Шинэчлэгдсэн: 2024-03-26 06:08:54

Газар тариалан эрхэлдэг ихэнх нутгуудад 5 дугаар сард агаарын дундаж температур олон дунджийн орчим ба түүнээс хүйтэн, хур тунадас олон жилийн дунджийн орчим ба түүнээс ахиу орохоор байна.

Хаврын хөрс гэсэх үеийн чийгийн явуул судалгааны мэдээгээр 0-20, 0-50 см гүн дэх хөрсний чийгшлийн нөөцийг 2017 оны 4 дүгээр сарын 30-ны байдлаар тодорхойлсон дүнгээс үзэхэд:

Уриншилсан талбайд: Булганы Сэлэнгэ, Өвөрхангайн Хархорин, Сэлэнгийн Түшиг, Ерөө, Цагааннуур, Баруунбүрэн, Номгон, Зүүнбүрэн, Дархан-Уулын 6 ба 5-р бригад, Алтангадасын талбай, Төвийн Баянчандмань, Жаргалант, Борнуур, Увсын Баруунтуруун, Хөвсгөлийн Тариалан, Эрдэнэбулган, Орхоны Улаантолгой, Дорнодын Халхголд хангалттай, Булганы Хутаг-Өндөр, Бүрэгхангай, Сэлэнгийн Алтанбулаг, Орхон, Хушаат, Зүүнхараа, Дархан-Уулын 4-р бригад, Цайдам, Хэнтийн Өмнөдэлгэр, Гурванбаян, Биндэрт дунд зэрэг,  Архангайн Төвшрүүлэх, Булганы Тэшиг, Сэлэнгийн Баруунхараа, Төвийн Угтаалцайдам, Эрдэнэсант, Цээл, Дорнодын Хэрлэнд хангалтгүй байна.

Гуурстай талбайд Булганы Хутаг-Өндөр, Сэлэнгэ, Дорнодын Халхгол, Өвөрхангайн Хархорин, Сэлэнгийн Түшиг, Ерөө, Цагааннуур, Баруунбүрэн, Номгон, Алтанбулаг, Зүүнбүрэн, Төвийн Баянчандмань, Жаргалант, Хөвсгөлийн Тариаланд хангалттай, Хөвсгөлийн Эрдэнэбулган, Булганы Бүрэгхангай, Орхоны Улаантолгой, Сэлэнгийн Орхон, Хушаат, Зүүнхараа, Дархан-Уулын Алтангадас, Цайдам, Хэнтийн Гурванбаян, Биндэр, Дорнодын Хэрлэнд дунд зэрэг, Булганы Тэшиг, Сэлэнгийн Баруунхараа, Төвийн Угтаалцайдам, Эрдэнэсант, Борнуур, Цээл,  Хэнтийн Өмнөдэлгэрт хангалтгүй байна.

5 дугаар сард хур тунадас олон жилийн дунджийн орчим ба түүнээс ахиу орохоор байгаа нь газар тариалангийн бүс нутгаар чийгийн хангамж боломжийн сайн байхаар байна. Харин өдөр, шөнийн температурын хэлбэлзэл ихтэй, олон жилийн дунджаас хүйтэн, үе үе хүчтэй салхи шуурга шуурч болзошгүй байгааг анхаарах шаардлагатай.

Цаг агаарын ямарч нөхцөл нь ургац бүрэлдэх тодорхой хэмжээний нөөцийг агуулж байдаг бөгөөд түүнийг бүрэн гүйцэд ашиглах эсэх нь тариалалтын технологийг хэр зэрэг оновчтой хийснээс шалтгаалдаг байна.

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2023 оны намрын нөөц чийгийн урьдчилсан мэдээ 2023-11-01 1970-01-01 73
2023 оны хаврын угтвар чийгийн урьдчилсан мэдээ 2023-06-22 1970-01-01 112
2017 оны тариалалтын үеийн хөрсний гүний ашигтай чийгийн прогноз 2017-05-15 1970-01-01 999
2017 оны хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ 2016-10-17 1970-01-01 932