Мэдээлэл

Ард иргэд, албан байгууллагуудад үйлчилдэг мэдээлэл

Шинэчлэгдсэн: 2019-08-23 01:17:10

Цаг агаарын хагас хоног буюу нарийвчилсан мэдээ /08 цагийн агаарын температур, харьцангуй чийг, станцын түвшин дэх даралтын мэдээ/-ээр өглөө бүр 8.30-9.00 цагийн хооронд Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Үйлдвэрийн энерги цех /ТЭЦ/, ОБГазарт үйлчилж байна. Мөн Хоногийн УМ /14 цагийн агаарын температур, харьцангуй чийг, станцын түвшин дэх даралтын мэдээ/-ээр Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Үйлдвэрийн энерги цех /ТЭЦ/,Засаг даргын тамгын газар, Онцгой байдлын газар, ОБА 081-р анги,  Ус Дулаан Түгээх ХХК-д тогтмол үйлчилж байна.

Жаргалант сумын техникч бүх төрлийн мэдээг web site-аас авч сумандаа үйлчилж байна. Мөн сар, улирлын төлвийг бичгээр өөрөө тайлан авчрахад өгч явуулж байна. 7 хоногийн төлвийг даваа гариг бүр, анхааруулга мэдээ 40, сэрэмжлүүлэх мэдээ 4-ийг  гаргаж Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Үйлдвэрийн энерги цех /ТЭЦ/, Засаг даргын тамгын газар, Онцгой байдлын газарт тухай бүр нь утсаар өгч үйлчилж байна.

7 хоног бүрийн ням гаригт аймгийн удирдлагууд нийт 26-н хүнд 5 хоногийн төлөв, анхааруулах, сэрэмжлүүлэх мэдээ гаргасан тухай бүр нийт 450 хэрэглэгчдийн гар утсанд mass message-ээр тогтмол үйлчилж байна.

Сарын дундаж агаарын температур, харьцангуй чийг, салхины хурд болон нийлбэр тунадасны мэдээгээр УБҮ-ийн Маркшейдрийн хэлтэст үйлчилж байна.Өдөр бүрийн 14 цагийн агаарын температур, харьцангуй чийг, станцын түвшин дэх даралт, салхины зүг, хурдны мэдээг Эрдэнэт үйлдвэрийн БОА-нд утсаар болон e-mail-ээр өгч үйлчилж байна.

Сар, улирлын төлвийг ихэнх газарт  e-mail-ээр хүргэлээ.Web site-нд өдөр бүр нарийвчилсан мэдээ, хоногийн тойм, 1 хоногийн мэдээ, 5 хоногийн урьдчилсан төлөв, сумдын урьдчилсан мэдээ гаргаж байна.

7 хоногийн тойм, төлөв, сарын тойм, төлөв, улирлын төлвийг тухай бүр нь гаргаж  web site-нд тавьж байна.  Мөн ой хээрийн түймэр гарах нөхцөлийг цаг уурын нөхцлөөр үнэлж, хуурайшлийн эрсдлийн зэргийг тодорхойлон  web site-нд тавьсан. 

Мөн ОБАлбанд ой хээрийн түймэр гарах нөхцлийг цаг уурын нөхцлөөр үнэлж, хуурайшлын зэргийг тодорхойлж 3 сарын 20-ны өдрөөс 6 сарын 10-ны өдөр хүртлэх хугацаанд бодож 24-н өдөр нэн аюултай, их аюултай байсныг ОБГ-т мэдээллэсэн.

Захиалгат  үйлчилгээ

Номин, ETV, Тусгал, ГОК-ийн, Эрдэнэт, TV-10 зэрэг TВ-д 11 удаа 7 хоног, сар, улирлын төлвөөр ярилцлага өгдөг.Мөн компани, аж ахуйн нэгж хэрэглэгчийн хүсэлтээр хур тунадас, агаарын температур, салхи болон бусад шаардлагатай мэдээ   мэдээллийг гаргаж өгч үйлчилдэг