Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 11 сарын 2 дугаар арав хоногийн ХААЦУ-ын тойм


Температур: Орхон аймгийн нийт нутгаар агаарын температурын дундаж нь -14…-17 градус хүйтэн, үнэмлэхүй их нь -3...-6 градус хүйтэн, үнэмлэхүй бага нь -26...-28 градус хүйтэн байв. Агаарын температурыг олон жилийн дундажтай харьцуулахан үзэхэд дунджаас 5 градусаар хүйтэн байв. Нийт нутгаар хөрсний гадаргын температурын дундаж -160С хүйтэн, үнэмлэхүй их температур нь 0...10С дулаан, үнэмлэхүй бага температур нь -30...-32 градус хүйтэн байв. Агаарын температур, хөрсний температур тодорхой заагийг давж хүйтрээгүй.
Тунадас: Энэ арав хоногт Баян-Өндөр 4 өдөр, Жаргалант сум 7 өдөр, нийлбэр хэмжээ нь 7,7…9,1 мм хур тунадас орсон байна. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал Баян-Өндөр сум , Жаргалант сум дунджаас ахиу орсон байна.
Салхи: Салхины хурд ихэнх хугацаандаа 4-9м/с, зарим газраар үе үе 10-12 м/с хүрч ширүүссэн. 10 м/с-ээс дээш салхитай 1-3 өдөр ажиглагдсан.
Агаарын чийг: Үнэмлэхүй чийгийн дундаж 1,4г/см3, харьцангуй чийгийн дундаж 63%, дутагдал чийгийн дундаж 0,8гпа, 30%-иас бага чийгтэй өдөр ажиглагдаагүй.
Хөрсний чийг: 11-р сарын 18-нд ЕМ-50 багаж байрлуулсан талбайгаас 05-50 см гүний хөрсний чийгийг тодорхойлоход, ашигтай чийгийн нөөц 20 см-ийн гүнд 31 мм, 50 см-ийн гүнд 65.0 мм чийгтэй байна. Ашигтай чийгийн нөөцийг чийг багтаамжийн доод хязгаартай харьцуулахад хангалттай чийгтэй байна.
Цасны зузаан: Нийт нутгаар битүү 10 балл цастай, дундаж зузаан 6-7см, нягт нь 0,12-0,16 г/см3 , хөрийн зузаан 1-2 см байна.
ХАА-н үйлдвэрлэлд: Мал мал оторлох, хужир шүү бэлтгэх, хонь ямаа хээлтүүлэх ажил зохиогдож байна. Малчид худаг болон харз, цасны усаар малаа усалж байна. Усан хангамж дунд зэрэг. 16-нд цас орж цасан шуурга шуурснаас халтиргаа гулгаа үүсэж, малын бэлчээрлэлт саатсан. Бусад хугацаанд цаг агаар тааламжтай байлаа.
Мэдээ бэлтгэсэн инженер Д.Оюунбат
2019.11.21 11:41