Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 6 сарын 1 дүгээр арав хоногийн ХААЦУ-ын тойм


Температур: Орхон аймгийн нийт нутгаар агаарын температурын дундаж нь 14…18 градус дулаан, үнэмлэхүй их нь 28…30 градус дулаан, үнэмлэхүй бага нь 2…-2 градус хүйтэн байв. Агаарын температур Баян-Өндөр суманд олон жилийн дунджаас 2 градусаар дулаан, Жаргалант суманд дунджийн орчим байв. Нийт нутгаар хөрсний гадаргын температурын дундаж 21...250С дулаан, үнэмлэхүй их температур нь 600С дулаан, үнэмлэхүй бага температур нь -2...-3 градус хүйтэн байв. Жаргалант суманд агаарын температур 30градус давж 1 өдөр дулаарсан, хөрсний температур 6-8 өдөр 40 градус давж дулаарсан.
Тунадас: Энэ арав хоногт нийт нутгаар 1,3,4,6,10-нд 0,0-7,4мм хур тунадас орсон. Олон жилийн дундажтай харьцуулбал Баян-Өндөр суманд дунджаас бага, Жаргалант суманд дунджийн орчим тунадас орсон байна.
Салхи: Салхины хурд ихэнх хугацаандаа 5-10м/с, зарим газраар үе үе 10-16 м/с хүрч ширүүсэн шороон шуурга шуурсан. 10 м/с-ээс дээш салхитай 4-5 өдөр ажиглагдсан.
Агаарын чийг: Үнэмлэхүй чийгийн дундаж 6,6г/см3, харьцангуй чийгийн дундаж 44%, дутагдал чийгийн дундаж 10,9-12,8гпа, 30%-иас бага чийгтэй 2-8 өдөр ажиглагдав.
Хөрсний чийг: 5-р сарын 18-нд ЕМ-50 багаж байрлуулсан талбайгаас 05-50 см гүний хөрсний чийгийг тодорхойлоход, ашигтай чийгийн нөөц 20 см-ийн гүнд 44 мм, 50 см-ийн гүнд 93.0 мм чийгтэй байна. Ашигтай чийгийн нөөцийг чийг багтаамжийн доод хязгаартай харьцуулахад ургамлын ургалтанд чийг хангалттай байна.
Бэлчээрийн ургамал: Төлөөлөх ургамалуудаас агьд хажуугийн нахианы үүсэлийн үе шат жигдэрсэн, дундаж өндөр нь 5-10 см, ургалтын байдал сайн үнэлгээтэй байна.
Хортон шавжийн ажиглалт: 9 нд бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны нягтшлыг тодорхойлоход Тоонолжит,Сибирийн царцааны авгалдай 1м2 талбайд дунджаар 2-6 ш тоологдсон.
ХАА-н үйлдвэрлэлд: Мал ногоолуулах, хонины ноос авах, сааль сүү бэлтгэх, газар тариаланд хөрс боловсруулах, төмс хүнсний ногоо тариалах ажил зохиогдож байна. Малын усан хангамж сайн. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан малын бэлчээрлэлт, зам харилцаанд хүндрэл гараагүй хэвийн байв.
Мэдээ бэлтгэсэн инженер Д.Оюунбат
2019.06.11 13:23