Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 7 сарын 3 дугаар арав хоногийн ХААЦУ-ын тойм


Температур: Орхон аймгийн нийт нутгаар агаарын температурын дундаж нь 16…18 градус дулаан, үнэмлэхүй их нь 28…30 градус дулаан, үнэмлэхүй бага нь 10 градус дулаан байв. Агаарын температур Баян-Өндөр суманд олон жилийн дунджийн орчим, Жаргалант суманд 3 градусаар дулаан байв. Нийт нутгаар хөрсний гадаргын температурын дундаж 19...200С дулаан, үнэмлэхүй их температур нь 53...590С дулаан, үнэмлэхүй бага температур нь 8...9 градус дулаан байв. Жаргалант суманд агаарын температур 30градус давж 1 өдөр, хөрсний температур 2 өдөр 40 градус давж дулаарсан.
Тунадас: Энэ арав хоногт 9 өдөр 36.6…39.6мм хур тунадас орсон. Олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутгаар дунджийн орчим тунадас орсон байна.
Салхи: Салхины хурд ихэнх хугацаандаа 5-10м/с, зарим газраар үе үе 11-13 м/с хүрч ширүүссэн. 10 м/с-ээс дээш салхитай 3-5 өдөр ажиглагдсан.
Агаарын чийг: Үнэмлэхүй чийгийн дундаж 12,7г/см3, харьцангуй чийгийн дундаж 63-72%, дутагдал чийгийн дундаж 6,0-7,7гпа, 30%-иас бага чийгтэй өдөр ажиглагдаагүй.
Хөрсний чийг: 7-р сарын 28-нд ЕМ-50 багаж байрлуулсан талбайгаас 05-50 см гүний хөрсний чийгийг тодорхойлоход, ашигтай чийгийн нөөц 20 см-ийн гүнд 46 мм, 50 см-ийн гүнд 84.0 мм чийгтэй байна. Ашигтай чийгийн нөөцийг чийг багтаамжийн доод хязгаартай харьцуулахад хангалттай чийгтэй байна.
Бэлчээрийн ургамал: Төлөөлөх ургамалуудаас крыловын хялгана, агьд цэцэглэлтийн үе шат жигдэрсэн, дундаж өндөр нь 10-16 см, ургац 1,7...5,1ц/га, ургалтын байдал сайн үнэлгээтэй байна.
Хортон шавжийн ажиглалт: 25 нд бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны нягтшлыг тодорхойлоход Тоонолжит,Сибирийн бие гүйцсэн царцаа 1м2 талбайд дунджаар 3 ш тоологдсон.
ХАА-н үйлдвэрлэлд: Мал ногоолуулах, хонины ноос авах, сааль сүү бэлтгэх, газар тариаланд хөрс боловсруулах, төмс хүнсний ногоо услах, зэрлэг зулгаах ажил зохиогдож байна. Малын усан хангамж сайн. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан малын бэлчээрлэлт, зам харилцаанд хүндрэл гараагүй зуншлага хэвийн байв.
Мэдээ бэлтгэсэн инженер Д.Оюунбат
2019.08.01 14:35