Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 8 сарын 2 дугаар арав хоногийн ХААЦУ-ын тойм


Температур: Орхон аймгийн нийт нутгаар агаарын температурын дундаж нь 14…16 градус дулаан, үнэмлэхүй их нь 27...28 градус дулаан, үнэмлэхүй бага нь 6…7 градус дулаан байв. Агаарын температурыг олон жилийн дундажтай харьцуулахад дунджийн орчим дулаан байв. Нийт нутгаар хөрсний гадаргын температурын дундаж 20...240С дулаан, үнэмлэхүй их температур нь 50...530С дулаан, үнэмлэхүй бага температур нь 4...5 градус дулаан байв. Агаарын температур 30градус давж дулаараагүй, хөрсний температур 6-8 өдөр 40 градус давж дулаарсан.
Тунадас: Энэ арав хоногт 7...8 өдөр хур тунадастай, нийлбэр хэмжээ нь 32,1…48,5мм орсон. Олон жилийн дундажтай харьцуулбал Баян-Өндөр суманд дунджаас 10%-иар ахиу, Жаргалант сум дунджаас 70%-иар ахиу тунадас орсон байна.
Салхи: Салхины хурд ихэнх хугацаандаа 5-10м/с, зарим газраар үе үе 10-14 м/с хүрч ширүүссэн. 10 м/с-ээс дээш салхитай 3-4 өдөр ажиглагдсан.
Агаарын чийг: Үнэмлэхүй чийгийн дундаж 10,1г/см3, харьцангуй чийгийн дундаж 60-66%, дутагдал чийгийн дундаж 6,2-8,3гпа, 30%-иас бага чийгтэй өдөр ажиглагдаагүй.
Хөрсний чийг: 8-р сарын 18-нд ЕМ-50 багаж байрлуулсан талбайгаас 05-50 см гүний хөрсний чийгийг тодорхойлоход, ашигтай чийгийн нөөц 20 см-ийн гүнд 40 мм, 50 см-ийн гүнд 78.0 мм чийгтэй байна. Ашигтай чийгийн нөөцийг чийг багтаамжийн доод хязгаартай харьцуулахад хангалттай чийгтэй байна.
Бэлчээрийн ургамал: Төлөөлөх ургамалуудаас крыловын хялгана, агьд цэцэглэлтийн үе шат жигдэрсэн, дундаж өндөр нь 10-16 см, ургац 1,7...5,1ц/га, ургалтын байдал сайн үнэлгээтэй байна.
Хортон шавжийн ажиглалт: 19 нд бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны нягтшлыг тодорхойлоход Тоонолжит,Сибирийн бие гүйцсэн царцаа 1м2 талбайд дунджаар 2-4 ш тоологдсон.
ХАА-н үйлдвэрлэлд: Мал ногоолуулах, сааль сүү бэлтгэх, мал оторлох, газар тариаланд төмс хүнсний ногоо услах, зэрлэг зулгаах, нарийн ногоо хураах ажил зохиогдож байна. Малын усан хангамж сайн. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан малын бэлчээрлэлт, зам харилцаанд хүндрэл гараагүй зуншлага хэвийн байв.
Мэдээ бэлтгэсэн инженер Д.Оюунбат
2019.08.21 11:52