Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 1 сарын 2 дугаар арав хоногийн ХААЦУ-ын тойм


Температур: Орхон аймгийн нийт нутгаар агаарын температурын дундаж нь -15…-20 градус хүйтэн, үнэмлэхүй их нь -5...-8 градус хүйтэн, үнэмлэхүй бага нь -22...-30 градус хүйтэн байв. Агаарын температурыг олон жилийн дундажтай харьцуулан олон жилийн дунджийн орчим байв. Нийт нутгаар хөрсний гадаргын температурын дундаж -20...-220С хүйтэн, үнэмлэхүй их температур нь -5...-70С хүйтэн, үнэмлэхүй бага температур нь -29...-33 градус хүйтэн байв. Агаарын температур Жаргалант суманд -30 градус давж 1 өдөр хүйтэрсэн , хөрсний температур заагийг давж хүйтрээгүй.
Тунадас: Энэ арав хоногт Баян-Өндөр 1 өдөр, Жаргалант сум 1 өдөр, нийлбэр хэмжээ нь 0,0 мм хур тунадас орсон байна. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал дунджаас бага орсон байна.
Салхи: Салхины хурд ихэнх хугацаандаа 4-9м/с, 10 м/с-ээс дээш салхитай 1 өдөр ажиглагдав.
Агаарын чийг: Үнэмлэхүй чийгийн дундаж 1,1г/см3, харьцангуй чийгийн дундаж 59%, дутагдал чийгийн дундаж 0,8гпа, 30%-иас бага чийгтэй өдөр ажиглагдаагүй.
Цасны зузаан: Нийт нутгаар битүү 10 балл цастай, дундаж зузаан 8-10см, нягт нь 0,18-0,21 г/см3 , хөрийн зузаан 1-3 см байна.
Өвлийн бэлчээрийн судалгаагаар: Баян-Өндөр суманд сонгосон зогсоол цэгүүдэд цасны бүрхэц 10 балл, дундаж зузаан нь 11-14см, нягт нь 0.12-0,20г/см3, хөрийн зузаан 1-4 см, хунгарын зузаан 20-35см цастай байна. Жаргалант сумын цасны бүрхэц 10 балл, дундаж зузаан нь 10-12см, нягт нь 0.17-0,20г/см3, хунгарлаж шуурсан газартаа 20-50 см цас тогтсон, хөрийн зузаан 2-8 см байна. 2019 оны 12 дугаар сарын сүүлчээр хүйтэн жиндүү байж, цас зузаан тогтсоноос малын бэлчээрлэлтэнд хүндрэл гарч олон тооны мал нэмэгдэл тэжээлд орж малын хариулга, маллагаа түр зуур хүндэрсэн. Бусад хугацаанд салхи шуурга багатай цаг агаар тогтуун байв.
Засгийн Газрын 2015 оны 286 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу зудыг үнэлэх шалгуур үзүүлэлтээр үнэлэхэд Баян-Өндөр , Жаргалант сум зудын нөхцөл байдал үүсээгүй байна.
ХАА-н үйлдвэрлэлд: Малд нэмэгдэл тэжээл өгөх ажил зохиогдож байна. Малчид худаг болон харз, цасны усаар малаа усалж байна. Усан хангамж дунд зэрэг. Цаг агаарын нөхцөлөөс шалгаалан мал бэлчээрлэлт саатаагүй өвөлжилт хэвийн байлаа. Өнгөрсөн жилийн өвөл хаврын бэлчээрийн даац хэтэрч гарсан, бэлчээрийн ургацын хэмжээ бага байх, мал тарга хүч дутуу авах, бэлчээрийн нөөц хүрэлцээ муу улмаар мал өвөлжилт хаваржилт хүндрэх нөхцөл бүрдэхэд хүргээд байна. Цаашид цас орж цасны зузаан нэмэгдэж, нягтарч хатуурах, хүйтний эрч чангарвал өвөлжилт хүндрэж болзошгүй байна.
Мэдээ бэлтгэсэн: ХААЦУ-ын технологич инженер Д.Оюунбат
2020.01.21 13:16