Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 4 сарын 2 дугаар арав хоногийн ХААЦУ-ын тойм


Температур: Орхон аймгийн нийт нутгаар агаарын температурын дундаж нь 4…7 градус дулаан байлаа. Агаарын үнэмлэхүй их нь 16-17 градус дулаан, үнэмлэхүй бага нь -9...-10 градус хүйтэн байв. Агаарын температурыг олон жилийн дундажтай харьцуулан үзэхэд дунджаас Баян-Өндөр, Жаргалант суманд 1,3-2,1 градусаар дулаан байв. Нийт нутгаар хөрсний гадаргын температурын дундаж 9...110С дулаан, үнэмлэхүй их температур нь 40...470С дулаан, үнэмлэхүй бага температур нь -14 градус хүйтэн байв. Агаарын температур, хөрсний температур заагийг давж хүйтэрч дулаараагүй.
Тунадас: Энэ арав хоногт 3-4 өдөр хур тунадастай байсан ба 0,9-2,3мм хэмжээтэй орсон. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал Баян-Өндөр суманд дунджаас 57%-иар бага, Жаргалант суманд дунджаас 57%-иар ахиу хур тунадас орсон байна. 4 сарын 18-нд хур тунадас нэмэгдүүлэх ажиллагаа явагдаж Жаргалант суманд ахиу хур тунадас орох нөхцөл бүрдсэн.
Салхи: Салхины хурд ихэнх хугацаандаа 5-10м/с, үе үе 14-16м/с хүрч салхилсан байна. 10 м/с ба түүнээс их салхитай хоногийн давтагдал 7 өдөр байлаа.
Агаарын чийг: Үнэмлэхүй чийгийн дундаж 2,9г/см3, харьцангуй чийгийн дундаж 40-45%, дутагдал чийгийн дундаж 5,6-7,0гпа, 30%-иас бага чийгтэй 5-8 өдөр ажиглагдав.
Хөрсний чийгшил: 4-р сарын 18 нд Баян-Өндөр сумын хадлан бэлчээрийн талбайн хөрсний чийгийн нөөцийг 05-50 см гүнд тодорхойлохов. Ашигтай чийгийн нөөц 20 см-ийн гүнд 39 мм, 50 см-ийн гүнд 76 мм чийгтэй байна. Нөөц чийгийн хэмжээ өмнөх арав хоногоос 20 см гүнд 4,4мм-р, 50 см гүнд 11,5мм-р нэмэгдэж өөрчлөгдсөн байна.
Бэлчээрийн ургамлын судалгаа: Бэлчээрийн төлөөлөх ургамалд цухуйлтын үе шат жигдэрсэн. Нийт ургамлын дундаж өндөр 1-3 см, ургалтын байдал муу үнэлгээтэй байна. Бэлчээрийн ургамлын ургалт сайжирч байна.Бэлчээрийн ургамлын ургац тодорхойлох хэмжээнд хүрээгүй байна.
Мэрэгчдийн ажиглалт: Жаргалант суманд мэрэгчдийн голомт нутгийн байрлал, тархалтын хүрээ, хор хөнөөл тооцох ажиглалтыг 4 сарын 18-нд хийсэн. Сумын төвөөс баруун өмнө зүгт 3км байрлах Бөөн бургас нэртэй газар 50х50м /0,25га/ талбайг сонгон нягтшилыг тодорхойлж, талбайд нийт 12, Баян-Өндөр суманд Сархиа уулын өвөрт ажиглалт хийхэд 8 оготны нүх тоологдсон, нягтшил илэрээгүй.
ХАА-н үйлдвэрлэлд: Малд нэмэгдэл тэжээл өгөх, сааль сүү бэлтгэх, бог бод мал төллөх ажил зохиогдож байна. Усан хангамж дунд зэрэг. Цаг агаарын нөхцөлөөс шалгаалан мал бэлчээрлэлт саатаагүй хэвийн байлаа.
Мэдээ бэлтгэсэн инженер Д.Оюунбат
2020.04.21 16:14