Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 6 сарын 1 дүгээр арав хоногийн ХААЦУ-ын тойм


Температур: Орхон аймгийн нийт нутгаар агаарын температурын дундаж нь 13.7…16.7 градус дулаан байлаа. Агаарын үнэмлэхүй их нь 23-27 градус дулаан, үнэмлэхүй бага нь 1...3 градус дулаан байв. Агаарын температурыг олон жилийн дундажтай харьцуулан үзэхэд Баян-Өндөр суманд дунджийн орчим, Жаргалант суманд 1.8 градусаар дулаан байв. Нийт нутгаар хөрсний гадаргын температурын дундаж 23...270С дулаан, үнэмлэхүй их температур нь 58...590С дулаан, үнэмлэхүй бага температур нь -1...0 градус дулаан байв. Нийт нутгаар агаарын температур 30 градусын заагийг давж дулаарсан өдөр ажиглагдаагүй, хөрсний температур 40 градусын заагийг давж 10 өдөр дулаарсан.
Тунадас: Энэ арав хоногт 4 өдөр хур тунадастай байсан ба Баян-Өндөр суманд 3,4 мм, Жаргалант суманд 3,6 мм хэмжээтэй орсон. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал Баян-Өндөр, Жаргалант суманд дунджаас бага хур тунадас орсон байна.
Салхи: Салхины хурд ихэнх хугацаандаа 5-10м/с, үе үе 10-15м/с хүрч салхилсан байна. 10 м/с ба түүнээс их салхитай хоногийн давтагдал 5 өдөр байлаа.
Агаарын чийг: Үнэмлэхүй чийгийн дундаж 6,4г/см3, харьцангуй чийгийн дундаж 36-43%, дутагдал чийгийн дундаж 9,9-13,2гпа, 30%-иас бага чийгтэй 6-8 өдөр ажиглагдав.
Хөрсний чийгшил: 6-р сарын 8 нд Баян-Өндөр сумын хадлан бэлчээрийн талбайн хөрсний чийгийн нөөцийг 05-50 см гүнд тодорхойлов. Ашигтай чийгийн нөөц 20 см-ийн гүнд 38 мм, 50 см-ийн гүнд 75мм чийгтэй байна. Ашигтай чийгийг нөөцийг чийг багтаамжийн доод хязгаартай харьцуулан үзэхэд ургамлын ургалтанд чийг хангалттай үнэлгээтэй байна.
Бэлчээрийн ургамлын судалгаа: Бэлчээрийн төлөөлөх ургамалаас агьд хажуугийн нахиан үүсэж байна. Нийт ургамлын дундаж өндөр 3-5 см, ургалтын байдал дунд үнэлгээтэй байна. Бэлчээрийн ургамлын ургалт сайжирч байна.
ХАА-н үйлдвэрлэлд: Малд нэмэгдэл тэжээл өгөх, сааль сүү бэлтгэх, ямааны ноолуур авах, мал ногоолуулах, газар тариаланд хөрс боловсруулах, хүнсний ногоо тариалах ажил зохиогдож байна. Малын тарга хүч дунд, усан хангамж сайн зэрэг. Цаг агаарын нөхцөлөөс шалгаалан газар тариалангийн ажил, мал бэлчээрлэлт саатаагүй цаг агаар тааламжтай байлаа.
Мэдээ бэлтгэсэн инженер Д.Оюунбат
2020.06.11 10:53