Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 9 сарын 1 дүгээр арав хоногийн ХААЦУ-ын тойм


Температур: Орхон аймгийн нийт нутгаар агаарын температурын дундаж нь 14.1…15.7 градус дулаан байлаа. Агаарын үнэмлэхүй их нь 24-25 градус дулаан, үнэмлэхүй бага нь 3...5 градус дулаан байв. Агаарын температурыг олон жилийн дундажтай харьцуулан үзэхэд Баян-Өндөр, Жаргалант суманд дунджийн орчим дулаан байв. Нийт нутгаар хөрсний гадаргын температурын дундаж 19...200С дулаан, үнэмлэхүй их температур нь 46...550С дулаан, үнэмлэхүй бага температур нь 2...4 градус дулаан байв. Нийт нутгаар агаарын температур 30 градусын заагийг давж дулаараагүй, хөрсний температур 40 градусын заагийг давж 5-7 өдөр дулаарсан байв.
Тунадас: Энэ арав хоногт 5 өдөр хур тунадастай байсан ба Баян-Өндөр суманд 5,6 мм, Жаргалант суманд 11,3 мм хэмжээтэй орсон. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал Баян-Өндөр, Жаргалант суманд дунджийн орчим хур тунадас орсон байна.
Салхи: Салхины хурд ихэнх хугацаандаа 4-9м/с, үе үе 10-12м/с хүрч салхилсан байна. 10 м/с ба түүнээс их салхитай хоногийн давтагдал 1-2 өдөр байлаа.
Агаарын чийг: Үнэмлэхүй чийгийн дундаж 10,5 г/см3, харьцангуй чийгийн дундаж 61-67%, дутагдал чийгийн дундаж 6,2-7,8гпа, 30%-иас бага чийгтэй өдөр ажиглагдаагүй.
Хөрсний чийгшил: 8-р сарын 28 нд Баян-Өндөр сумын хадлан бэлчээрийн талбайн хөрсний чийгийн нөөцийг 05-50 см гүнд тодорхойлов. Ашигтай чийгийн нөөц 20 см-ийн гүнд 48мм, 50 см-ийн гүнд 84мм чийгтэй. Ашигтай чийгийг нөөцийг чийг багтаамжийн доод хязгаартай харьцуулан үзэхэд ургамлын ургалтанд чийг хангалттай үнэлгээтэй байна.
Мэрэгчдийн ажиглалт: 9-нд нийт сумдын нутгаар бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны үнэмлэхүй нягтшлыг тодорхойлоход Баян-Өндөр суманд Сибирийн, Жаргалант суманд Сибирийн, Цайвар судалт, Тоонолжит царцааны бие гүйцсэн 1м2 талбайд дунджаар 1-3 ш тоологдсон.
Бэлчээрийн ургамлын судалгаа: Бэлчээрийн төлөөлөх ургамалаас агь, крыловын хялгана хаталт хагдралт, агьд үрийн боловсролтын үе шат ажиглагдаж байна. Нийт ургамлын дундаж өндөр 11-12 см, ургалтын байдал Баян-Өндөрт, Жаргалант сумдын нутгаар сайн үнэлгээтэй байна.
ХАА-н үйлдвэрлэлд: Сааль сүү бэлтгэх, мал ногоолуулах, оторлох, хадлан тэжээл бэлтгэх, газар тариаланд хүнсний ногоо хураах ажил зохиогдож байна. Малын тарга хүч дунд, усан хангамж сайн. Цаг агаарын нөхцөлөөс шалгаалан газар тариалангийн ажил, мал бэлчээрлэлт саатаагүй цаг агаар тааламжтай байлаа.
Мэдээ бэлтгэсэн инженер Д.Оюунбат
2020.09.11 12:48