Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 3 сарын 2 дугаар арав хоногийн ХААЦУ-ын тойм мэдээ


2020 оны 3 сарын 2-р арав хоногийн
պ人 àæ àõóéí öàã óóðûí òîéì
Температур: Орхон аймгийн нийт нутгаар агаарын температурын дундаж нь -1 градус хүйтэн, үнэмлэхүй их нь 11 градус дулаан, үнэмлэхүй бага нь -16...-21 градус хүйтэн байв. Агаарын температурыг олон жилийн дундажтай харьцуулан үзэхэд дунджийн орчим дулаан байв. Нийт нутгаар хөрсний гадаргын температурын дундаж -1...-30С хүйтэн, үнэмлэхүй их температур нь 16...170С дулаан, үнэмлэхүй бага температур нь -18...-24 градус хүйтэн байв. Агаарын температур, хөрсний температур заагийг давж хүйтрээгүй.
Тунадас: Энэ арав хоногт 2-3 өдөр бага зэргийн хур тунадастай байсан ба 0,0-0,2мм хэмжээтэй цас орсон. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал дунджаас бага орсон байна.
Салхи: Салхины хурд ихэнх хугацаандаа 5-10м/с, үе үе 10-14м/с хүрч салхилсан ба 10 м/с-ээс дээш салхитай 5-7 өдөр ажиглагдав.
Агаарын чийг: Үнэмлэхүй чийгийн дундаж 3,6г/см3, харьцангуй чийгийн дундаж 44%, дутагдал чийгийн дундаж 1,5гпа, 30%-иас бага чийгтэй 8 өдөр ажиглагдав.
Хөрсний чийгшил: 3-р сарын 28 нд Баян-Өндөр сумын хадлан бэлчээрийн талбайн хөрсний чийгийн нөөцийг 05-50 см гүнд тодорхойлохов. Ашигтай чийгийн нөөц 20 см-ийн гүнд 15 мм, 50 см-ийн гүнд 56 мм чийгтэй байна. гаар сарын 18-нд тодорхойлсон чийгийн нөөцтэй харьцуулахад бүх талбай, бүх гүндээ чийг багассан байна.
ХАА-н үйлдвэрлэлд: Малд нэмэгдэл тэжээл өгөх, мал төллөх ажил зохиогдож байна. Малчид худаг болон харз, цасны усаар малаа усалж байна. Усан хангамж дунд зэрэг. Цаг агаарын нөхцөлөөс шалгаалан зам харилцаа, мал бэлчээрлэлт саатаагүй хэвийн байлаа.
Мэдээ бэлтгэсэн инженер Д.Оюунбат
2020.03.21 15:12