> Цаг уурын шинжилгээний мэдээ

2024 оны 11-р сарын тойм

Шинэчлэгдсэн: 2024-12-03 16:34:51

Агаарын температур:  Энэ сард агаарын дундаж температур нь -4.1 градус буюу ОЖД-ын 4.2 градусаар дулаан байлаа. Агаарын хамгийн их температур 7-нд 9,0 градус,  хамгийн бага температур 25-нд шилжих шөнө -20,5 градус  хүйтэн байлаа.

Салхи: Салхины дундаж хурд нь 2,6 м/сек буюу  ОЖД-ийн орчим, хамгийн их хурд нь 9-нд өдөр 15 м/сек хүрсэн байна.

 Хур тунадас: Энэ сард нийт 2,6 мм  тунадас унасан бөгөөд ОЖД –аас 5,7 мм-ээр бага байлаа. Хамгийн их нь 15-ны өдөр 1.2 мм цас орсон

Харьцангуй чийгшил: Харьцангуй чийгшлийн дундаж нь 48%, 30-аас бага чийгтэй  7өдөр , 80%-аас дээш чийгтэй  өдөр байхгүй байлаа.