Мэдээлэл > Уур амьсгалын өөрчлөлт, хандлага
2020 оны 12-р сарын уур амьсгалын өөрчлөлт


Агаарын температур: Энэ сард агаарын дундаж температур нь -10.0 градус буюу ОЖД-аас 3.6 градусаар дулаан байлаа. Агаарын хамгийн их температур 20-нд 11.0 градус буюу ОЖД-аас 2.1 градусаар дулаан, хамгийн бага температур 01-нд шилжих шөнө -28.2 градус буюу ОЖД-аас 7.1 градусаар дулаан байлаа. Хоногийн дундаж температур 1-3 дугаар 10 хоногтоо ОЖД-аас 2,9-4,2 градусаар дулаан байлаа.
Хөрсний температур: Хөрсний дундаж температур нь -12 градус буюу ОЖД- аас 4 градусаар дулаан байна. Хөрсний хамгийн их темератур 20-нд 18 градус дулаан буюу ОЖД-ийн орчим, хамгийн бага температур 01-нд -36 градус буюу ОЖД-аас 5 градусаар дулаан байлаа.
Салхи: Салхины дундаж хурд нь 2.6 м/сек буюу ОЖД-ийн орчим, хамгийн их хурд нь 21-ны өдөр 15 м/сек хүрч ажиглагдсан байна.
Хур тунадас: Энэ сард 8 өдөр хур тунадас орсон бөгөөд тунадасны нийлбэр 4.5мм буюу ОЖД –аас 2,3мм-ээр ахиуа тунадас унажээ. 1-дүгээр 10 хоногт ОЖД-аас 2,8мм-ээр ахиу, 2-р 10 хоногтоо 0,8мм-ээр бага, 3-р 10 хоногтоо ОЖД-ийн орчим цас оржээ.
Харьцангуй чийгшил: Харьцангуй чийгшлийн дундаж нь 56%, хамгийн бага нь 22-ний өдөр 30%-дээш 6 өдөр,80%-аас дээш чийгтэй 1 өдөр ажиглагдсан байна.
Мэдээ гаргасан инженер:Н.Соёлмаа 2021.03.01
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
2020 оны 12-р сарын уур амьсгалын өөрчлөлт | 2018-05-21 | 2021-03-01 | 431 |
Уур амьсгалын өөрчлөлт, хандлага | 2018-01-16 | 2021-02-24 | 934 |
Уур амьсгалын өөрчлөлт | 2016-11-08 | 2021-02-24 | 1347 |