Мэдээлэл

Ард иргэд, албан байгууллагуудад үйлчилдэг мэдээлэл

Шинэчлэгдсэн: 2024-04-18 10:51:34

   Цаг агаарын хагас хоногийн урьдчилсан мэдээ/08:00 цагийн агаарын температур, харьцангуй чийг, станцын түвшин дэх даралтын мэдээ/-ээр өглөө бүр 8.30-9.00 цагийн хооронд Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Үйлдвэрийн энерги цех /ТЭЦ/, ОБГазарт тогтмол үйлчилж байна. Мөн 1 хоногийн урьдчилсан мэдээ /14 цагийн агаарын температур, харьцангуй чийг, станцын түвшин дэх даралтын мэдээ/-ээр Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Үйлдвэрийн энерги цех /ТЭЦ/,Засаг даргын тамгын газар, Онцгой байдлын газар, ОБА 081-р анги,  Ус Дулаан Түгээх ХХК-д тогтмол үйлчилж байна.

    Жаргалант сумын техникч бүх төрлийн урьдчилсан мэдээгээр сумандаа үйлчилж байна. Мөн сар, улирлын төлвийг тогтмол түгээж үйлчилж байна. 

   Сарын дундаж агаарын температур, харьцангуй чийг, салхины хурд болон нийлбэр тунадасны мэдээгээр УБҮ-ийн Маркшейдрийн хэлтэст үйлчилж байна. Өдөр бүрийн 14 цагийн агаарын температур, харьцангуй чийг, станцын түвшин дэх даралт, салхины зүг, хурдны мэдээг Эрдэнэт үйлдвэрийн БОА-нд утсаар болон е-мэйл хаягаар тогтмол үйлчилж байна. Сар бүр Ачит-Ихт ХХК-д сарын тойм болон төлөв мэдээгээр үйлчилдэг. 

    Оrkhon.tsag-agaar.gov.mn байгууллагын сайтанд өдөр бүр хагас хоног болон 1, 5 хоногийн урьдчилсан мэдээг бүх сумаараа гаргаж байна. 7 хоног, сарын тойм мэдээ, сар, улирлын төлвийг тухай бүр нь гаргаж  Оrkhon.tsag-agaar.gov.mn сайтанд тавьж байна.  Мөн ой хээрийн түймэр гарах нөхцөлийг цаг уурын нөхцлөөр үнэлж, хуурайшлийн эрсдлийн зэргийг тодорхойлж байршуулж байгаа. Сар, улирлын төлвийг нийт үйлчилдэг байгууллагууд болон хэрэглэгч нартаа е-мэйл хаягаар өгч үйлчилдэг.

   Мөн ОБАлбанд ой хээрийн түймэр гарах нөхцлийг цаг уурын нөхцлөөр үнэлж, хуурайшлын зэргийг тодорхойлж 3 сарын 20-ны өдрөөс 6 сарын 15-ны өдөр хүртлэх хугацаанд бодож нэн аюултай буюу их аюултай түвшинд хүрэх үед ОБГазар, Сум дундын ойн анги, БОАЖГазарт мэдээллэж, е-оффис хаягаар, Оrkhon.tsag-agaar.gov.mn, Орхон аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төв фэйс хаягаар, хэрэглэгчдийн е-мэйл хаягаар, Alarm.tsag-agaar.gov.mn урьдчилан сэрэмжлүүлэх нэгдсэн системд тус тус байршуулж анхааруулах арга хэмжээг цаг алдалгүй авч байна .

Захиалгат  үйлчилгээ

   Номин, ETV, ГОК, Эрдэнэт, TV-10 зэрэг  Эрдэнэтийн TВ-д ирсэн тухай бүр 1, 5, 7 хоног, сар, улирлын төлвөөр шууд ярилцлага өгч байна. Мөн хувь компани, аж ахуйн нэгж, ард иргэдийн хүсэлтээр цаг агаарын бүх элементийн түүврүүд болон цаг агаарын аюултай үзэгдлүүдийн тодорхойлолтуудыг гаргаж өгч үйлчилдэг. Мөн нам өндрийн нислэгт тухай бүр тойм TAF, район, угталтын мэдээнүүдийг цаг алдалгүй гаргаж, нислэгт үйлчилж байна.