Урьдчилсан мэдээ - ХАА-ын цаг уур > 2023 оны хаврын угтвар чийгийн урьдчилсан мэдээ

2023 оны хаврын угтвар чийгийн урьдчилсан мэдээ

Шинэчлэгдсэн: 2024-12-04 21:09:05

2023 оны 4 дүгээр сарын дунд арав хоногт тариалан бүхий нутагт тодорхойлсон уриншилсан талбайн 0-20, 0-50 см гүний хөрс гэсэх үеийн ашигтай чийгийн нөөц Булганы Тэшиг, Сэлэнгэ,  Өвөрхангайн Хархорин, Сэлэнгийн Түшиг, Ерөө, Цагааннуур, Баруунбүрэн, Сайхан, Алтанбулаг, Орхон, Орхонтуул, Хушаат, Зүүнбүрэн, Мандал, Дархан-Уулын Хонгорын 6-р бригад, 5-р бригад, 4-р бригад, Алтангадас, Цайдам, Төвийн Баянчандмань, Борнуур, Увсын Баруунтуруун, Хөвсгөлийн Тариалан, Эрдэнэбулган, Орхоны Улаантолгойд хангалттай, Архангайн Төвшрүүлэх, Булганы Хутаг, Бүрэгхангай, Сэлэнгийн Баянгол, Төвийн Угтаалцайдам, Эрдэнэсант, Жаргалант, Хэнтийн Өмнөдэлгэр, Биндэрт дунд зэрэг, Дорнодын Халхгол, Төвийн Цээл, Хэнтийн Гурванбаянд хангалтгүй байна.

Гуурстай талбайн хувьд 0-20, 0-50 см гүний хөрс гэсэх үеийн ашигтай чийгийн нөөц Булганы Тэшиг, Сэлэнгэ,  Өвөрхангайн Хархорин, Сэлэнгийн Түшиг, Ерөө, Цагааннуур, Баруунбүрэн, Сайхан, Алтанбулаг, Хушаат, Зүүнбүрэн, Мандал, Дархан-Уулын Хонгорын Алтангадас, Цайдамын талбай, Төвийн Баянчандмань, Борнуур, Увсын Баруунтуруун, Хөвсгөлийн Тариалан, Эрдэнэбулган, Орхоны Улаантолгойд хангалттай, Архангайн Төвшрүүлэх, Булганы Хутаг-Өндөр, Бүрэгхангай, Сэлэнгийн Орхон, Орхонтуул, Баянгол, Төвийн Угтаалцайдам, Эрдэнэсант, Жаргалант, Хэнтийн Өмнөдэлгэр, Биндэрт дунд зэрэг, Дорнодын Халхгол, Төвийн Цээл, Хэнтийн Гурванбаянд хангалтгүй байна.

 

Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс

2023 оны 5 дугаар сарын 3