Цаг уурын мэдээ > Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа

Цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ.

Шинэчлэгдсэн: 2020-07-04 15:27:49

Цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааны тухай

Цаг агаарт зориудаар нөлөөлөх “Орхон бороо-1 “ экспедицийхэн, Орхон аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах хяналтын улсын ахлах байцаагч хошууч Б.Эрдэнэбаяртай хамтран үүлэнд зориудаар нөлөөлөх ажиллагааг Булган аймгийн Бугат сумаас хойш 10 км-ын зайд ( ʎ=103047/, φ=490 05/ ) солбицолд JFJ-1A маркын 2ш пуужингаар харвалт хийсэн.

2020 оны 5 сарын 8-ны байдлаар хуурайшилтын зэрэг Орхон аймгийн Баян-Өндөр суманд 4-р зэрэг буюу онц аюултай түвшинд, Жаргалант суманд 3-р зэрэг буюу аюултай түвшиндхүрсэн байв.

Цаг агаарт зориудаар нөлөөлж үйл ажиллагааны явуулсан үр дүнд Баян-Өндөр суманд 2,2мм,Жаргалант суманд 0,9 мм тунадас унасан.Баян-Өндөр суманд хуурайшилтын зэрэг буурч хэвийн, Жаргалант суманд хуурайшилтын зэрэг хараахан буураагүй.

Үйл ажиллагаа явуулахын өмнө

Үйл ажиллагаа явуулсны дараа

Мэдээг байршуулсан инженер: БЦээнээ

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Хур тунадас нэмэгдүүллээ 2018-05-14 1970-01-01 590
“ЭРДЭНЭТ БОРОО 1”ЭКСПЕДИЦИЙН ТУНАДАС НЭМЭГДҮҮЛСЭН АЖИЛЛАГАА 2016-10-06 1970-01-01 825