Цаг уурын мэдээ > Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа
“ЭРДЭНЭТ БОРОО 1”ЭКСПЕДИЦИЙН ТУНАДАС НЭМЭГДҮҮЛСЭН АЖИЛЛАГАА
Орхон аймгийн УЦУОШГ-ын Цаг агаарт зориудаар нөлөөлөх
“Эрдэнэт бороо-1” экспедицийн үйл ажиллагаа
Нэг: Зохион байгуулалт:
ЦУОШГазрын даргын А/56 тоот дугаар тушаалын дагуу Орхон аймгийн нутагт цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх ажиллагааг явууллаа.
“Эрдэнэт бороо-1” экспедицийн бүрэлдэхүүнд экспедицийн дарга С.Отгонбаатар, зэвсгийн инженер Б.Гансүх, зэвсгийн техникч, жолооч Б.Хасбаатар нар ажилласан. Экспедицийн бие бүрэлдэхүүнд аюулгүй ажиллагааны дүрэм зааварчилгааг танилцуулж гарын үсэг зуруулж ажилласан.
Хоёр: Цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа:
2019 оны 4-р дүгээр сарын 12-нд Булган аймгийн Бугат сумын Бургааст булаг гэдэг газар 2 ш пуужин.
2019 оны 4-р дүгээр сарын 22-нд Булган аймгийн Бугат сумын Өргөө булаг гэдэг газар 2 ш пуужин.
2019 оны 4-р дугаар сарын 29-нд Булган аймгийн Бушат сумын Хушт булуу уул гэдэг газар 2 ш пуужин.
2019 оны 5-р дугаар сарын 10-нд Булган аймгийн Бугат сумын Тахилт гэдэг газар 3 ш пуужин тус тус харваж ажиллаа.
Дүгнэлт:Эрдэнэт бороо -1 экспедиц нь цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг хур тунадас нэмэгдүүлэх, газар тариалан болон бэлчээрийн ургамлын ургацыг нэмэгдүүлэх, зуншлагийн байдлыг сайжруулах зорилгоор үүлэнд нөлөөлж 5 сард одоогийн байдлаар олон жилийн дунджаас ахиу тунадас орсон.
Тайлан бичсэн синоптик инженер: Б.Өлзийжаргал
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
Цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ. | 2020-05-26 | 1970-01-01 | 1025 |
Хур тунадас нэмэгдүүллээ | 2018-05-14 | 1970-01-01 | 1509 |