Цаг уурын мэдээ > Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа
Цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ.
Цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааны тухай
Цаг агаарт зориудаар нөлөөлөх “Орхон бороо-1 “ экспедицийхэн, Орхон аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах хяналтын улсын ахлах байцаагч хошууч Б.Эрдэнэбаяртай хамтран үүлэнд зориудаар нөлөөлөх ажиллагааг Булган аймгийн Бугат сумаас хойш 10 км-ын зайд ( ʎ=103047/, φ=490 05/ ) солбицолд JFJ-1A маркын 2ш пуужингаар харвалт хийсэн.
2020 оны 5 сарын 8-ны байдлаар хуурайшилтын зэрэг Орхон аймгийн Баян-Өндөр суманд 4-р зэрэг буюу онц аюултай түвшинд, Жаргалант суманд 3-р зэрэг буюу аюултай түвшиндхүрсэн байв.
Цаг агаарт зориудаар нөлөөлж үйл ажиллагааны явуулсан үр дүнд Баян-Өндөр суманд 2,2мм,Жаргалант суманд 0,9 мм тунадас унасан.Баян-Өндөр суманд хуурайшилтын зэрэг буурч хэвийн, Жаргалант суманд хуурайшилтын зэрэг хараахан буураагүй.
Үйл ажиллагаа явуулахын өмнө
Үйл ажиллагаа явуулсны дараа
Мэдээг байршуулсан инженер: БЦээнээ
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
Хур тунадас нэмэгдүүллээ | 2018-05-14 | 1970-01-01 | 1509 |
“ЭРДЭНЭТ БОРОО 1”ЭКСПЕДИЦИЙН ТУНАДАС НЭМЭГДҮҮЛСЭН АЖИЛЛАГАА | 2016-10-06 | 1970-01-01 | 1998 |