Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 6 сарын 3 дугаар арав хоногийн ХААЦУ-ын тойм
Температур: Орхон аймгийн нийт нутгаар агаарын температурын дундаж нь 17.0…20.5 градус дулаан байлаа. Агаарын үнэмлэхүй их нь 27-30 градус дулаан, үнэмлэхүй бага нь 9...10 градус дулаан байв. Агаарын температурыг олон жилийн дундажтай харьцуулан үзэхэд Баян-Өндөр суманд дунджаас 1,6 градус, Жаргалант суманд 3.1 градусаар дулаан байв. Нийт нутгаар хөрсний гадаргын температурын дундаж 21...290С дулаан, үнэмлэхүй их температур нь 61...620С дулаан, үнэмлэхүй бага температур нь -7...8 градус дулаан байв. Нийт нутгаар агаарын температур 30 градусын заагийг давж Жаргалант суманд 3 өдөр дулаарсан , хөрсний температур 40 градусын заагийг давж 4-7 өдөр дулаарсан байв.
Тунадас: Энэ арав хоногт 8 өдөр хур тунадастай байсан ба Баян-Өндөр суманд 43,0 мм, Жаргалант суманд 7,6 мм хэмжээтэй орсон. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал Баян-Өндөр суманд дунджаас ахиу, Жаргалант суманд дунджаас бага хур тунадас орсон байна.
Салхи: Салхины хурд ихэнх хугацаандаа 5-10м/с, үе үе 10-15м/с хүрч салхилсан байна. 10 м/с ба түүнээс их салхитай хоногийн давтагдал 5 өдөр байлаа.
Агаарын чийг: Үнэмлэхүй чийгийн дундаж 11,2г/см3, харьцангуй чийгийн дундаж 47-61%, дутагдал чийгийн дундаж 8,8-13,8гпа, 30%-иас бага чийгтэй 1 өдөр ажиглагдав.
Хөрсний чийгшил: 6-р сарын 28 нд Баян-Өндөр сумын хадлан бэлчээрийн талбайн хөрсний чийгийн нөөцийг 05-50 см гүнд тодорхойлов. Ашигтай чийгийн нөөц 20 см-ийн гүнд 43 мм, 50 см-ийн гүнд 79мм чийгтэй. Ашигтай чийгийг нөөцийг чийг багтаамжийн доод хязгаартай харьцуулан үзэхэд ургамлын ургалтанд чийг хангалттай үнэлгээтэй байна.
Мэрэгчдийн ажиглалт: 25 нд нийт сумдын нутгаар бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны үнэмлэхүй нягтшлыг тодорхойлоход Баян-Өндөр суманд Сибирийн,Тоонолжит, Тод далавчит, Жаргалант суманд Сибирийн, Цайвар судалт, Тоонолжит царцааны бие гүйцсэн 1м2 талбайд дунджаар 3-6 ш тоологдсон.
Бэлчээрийн ургамлын судалгаа: Бэлчээрийн төлөөлөх ургамалаас агьд хажуугийн нахиан үүсэж байна. Нийт ургамлын дундаж өндөр 6-7 см, ургалтын байдал Баян-Өндөрт сайн, Жаргалантад дунд үнэлгээтэй байна. Бэлчээрийн ургамлын ургалт сайжирч байна.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу 6 дугаар сарын 30-ны байдлаар гангийн байдлыг үнэлэхэд Баян-Өндөр сум гандуу, Жаргалант сумын нутгаар гантай, хэвийн зуншлагтай жилийнхэд хүрэхгүй гандуу байна. 3 дугаар арав хоногоос хур тунадас ахиу орж Баян-Өндөр суманд ургалтын байдал сайжирч байна.
ХАА-н үйлдвэрлэлд: Малд нэмэгдэл тэжээл өгөх, сааль сүү бэлтгэх, ямааны хялгас авах, хонины ноос авах, мал ногоолуулах, газар тариаланд цэнэг усалгаа хийх, олон настын үр тариалах ажил зохиогдож байна. Малын тарга хүч дунд, усан хангамж сайн. Цаг агаарын нөхцөлөөс шалгаалан газар тариалангийн ажил, мал бэлчээрлэлт саатаагүй цаг агаар тааламжтай байлаа.
Мэдээ бэлтгэсэн: ХААЦУ-ын технологич инженер Д.Оюунбат
2020.07.01 10:34