Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
Орхон аймгийн 2018-2019 оны өвөлжилтийн тойм мэдээ
Агаарын температур: Аймгийн хэмжээнд 2018 оны 11 дугаар сард агаарын температурын дундаж нь -8,0...-10,4 градус хүйтэн, олон жилийн дундажтай харьцуулбал Баян-Өндөр суманд дунджийн орчим, Жаргалант суманд 1,9 градусаар дулаан, 12 дугаар сард агаарын температурын дундаж нь -17,0...-21,3 градус буюу дунджаас 3 градусаар хүйтэн, 2019 оны 1 дүгээр сард агаарын температурын дундаж нь -15,2...-19,9 градус хүйтэн, Баян-Өндөр суманд 1,40С дулаан, Жаргалант суманд дунджийн орчим, 2 дугаар сард агаарын температурын дундаж нь -16,1...-20,5 градус хүйтэн, Баян-Өндөр сум дунджаас 2,50С дулаан, Жаргалант суманд 3,40С-аар хүйтэн байв. Нийт нутгаар 2018 оны 12 дугаар сарын сүүлчээр эрс хүйтэрч малын хариулга, маллагаа түр зуур хүндэрсэн. Бусад хугацаанд дунджаас дулаан байсан. Агаарын температур 30 градус давж 12 дугаар сард нийт сумдаар 3-10 өдөр, 1 сард Жаргалант суманд 4 өдөр, 2 сард нийт сумдаар 1-9 өдөр /хамгийн хүйтэн нь -36,00С / хүрсэн. Хөрсөнд 40 градус давж Жаргалант суманд 2018 оны 12сар, 2019 оны 1 сард 1 өдөр, 2 сард 2 өдөр /хамгийн хүйтэн нь -40,00С/ хүйтэрсэн.
Хур тунадас: 2018 оны 11 дүгээр сард 2,1-3,8мм дунджаас бага, 12 дугаар сард 3,8-3,8мм орсон дунджаас бага, 2019 оны 1 дүгээр сард 1,7-2.8 мм дунджаас бага, 2 дугаар сард 0,0-0,2 мм буюу олон жилийн дундажтай харьцуулбал дунджаас бага орсон байна.
Цасан бүрхүүл: Орхон аймгийн нутгаар 2018 оны 12 дугаар сарын эхээр цас орж нийт нутгаар тогтвортой цасан бүрхүүл тогтсон. 12 дугаар сард хөрсөн дээр нэмэх градуст хүрч байснаас орсон цасны зузаан буурч, нягтыг ихэсгэж 12 сарын 31-ний байдлаар 3-4 см, нягт нь 0,11-0,20 г/см3 байна. 1 сарын 31-ны байдлаар 2-6см, нягт нь 0,20 г/см3 , 2 дугаар сарын сүүлээр цасан бүрхүүл хайлсан.
Салхи: 2018 оны 11 дугаар сарын 25-нд 16-20м/с бусад хугацаанд үе үе 10-15м/с хүчтэй цасан болон шороон шуурга шуурч малын бэлчээрлэлтэнд таагүй байлаа.
Өвлийн бэлчээрийн цасны явуул судалгаагаар: Баян-Өндөр суманд сонгосон зогсоол цэгүүдэд цасны бүрхэц 6-10 балл, дундаж зузаан нь 2-4см, нягт хэмжих хэмжээнд хүрээгүй, Цагаанчулуут, Шарчулуутад хөрийн зузаан 1-2 см бусад газраар хөргүй байна. Хунгарлаж шуурсан газраар 7-10см цастай байна. Жаргалант сумын цасны бүрхэц 10 балл, дундаж зузаан нь 3-6см, нягт нь 0.14-0,15г/см3, хунгарлаж шуурсан газартаа 11-13 см цас тогтсон, хөрийн зузаан 1-2 см байна. Нийт сумдын нутгаар малын бэлчээрлэлт, өвөлжилтийн байдал хэвийн, мал оторлох, нэмэгдэл тэжээл өгөх ажил явагдаж байна. Цаг агаарын тааламжгүй нөхцлийн улмаас 6800 гаруй толгой мал хорогдсон мэдээтэй байна. 2018-2019 оны өвөл дээрхээс бусад хугацаанд цаг агаарын аюултай үзэгдэл тохиолдоогүй, цас багатай өнтэй өвөл боллоо.
Мэдээ бэлтгэсэн: ХААЦУ-ын технологич инженер Д.Оюунбат
2019.03.29