Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
Орхон аймгийн зудын эрсдэлийн мэдээ /2020 оны 12 сарын 10-ны байдлаар/


ОРХОН АЙМГИЙН МАЛ ӨВӨЛЖИЛТИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ
/2020 оны 12 сарын 10-ны байдлаар/
Агаарын температур: Аймгийн хэмжээнд 2020 оны 11 дүгаар сард агаарын температурын дундаж температур нь 6-7 градус хүйтэн, 12 дугаар сард 16-18 градус хүйтэн байв. Агаарын температурыг уур амьсгалын дундажтай харьцуулан үзэхэд 11 дүгээр сард дунджаас 2-3 градусаар дулаан, 12 дугаар сард дунджаас 1-3 градусаар хүйтэрсэн байна. Агаарын хамгийн бага температур нь 11 сард 20-27 градус хүйтэн, 12 дугаар сард 22-25 градус хүрч хүйтэрчээ. Агаарын температур 30 градусаас давж хүйтэрсэн өдөр, хөрсөнд 40 градусаас давж хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй.
Хур тунадас: Нийт нутгаар 2020 оны 11 дүгээр сард 3.1...3.6мм , 12 дугаар сард 0.0...0.0мм цас орсон ба уур амьсгалын дундажтай харьцуулбал нийт нутгаар 11,12 сард дунджаас бага хур тунадас орсон байна.
Цасан бүрхүүл: 2020 оны 11 дүгээр сарын дунд арав хоногоос цас орж нийт нутгаар тогтвортой цасан бүрхүүл тогтсон. 12 сарын өртөө харуулын хээрийн цасны хэмжилтийн талбайд тодорхойлсон хэмжилтээр цасны зузаан 5-6см, нягт нь 0,09-0,14 г/см3 байна.
Зудын үнэлгээ: Засгийн Газрын 2015 оны 286 дугаар тогтоолоор батлагдсан зудын байдалд үнэлгээ хийх журмын дагуу зудыг үнэлэх шалгуур үзүүлэлтээр үнэлэхэд нийт нутгаар 11,12 сард өвөлжилт хэвийн байна.
ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ
Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, 2020-2021 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайлт, энэ жилийн цасны бүрхэц, зузаан болон агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэрэг мэдээллийг ашиган гаргадаг.
12 дүгээр сарын 10-ны байдлаар Ус цаг уурын судалгаа мэдээллийн хүрээлэнгээс гаргасан зудын эрсдэлийн мэдээгээр Орхон аймгийн нийт нутгаар 5-6 см зузаан цастай, нягт нь 0,09-0,14г/см3 , нутгийн 60 орчим хувьд их эрсдэлтай, 40 орчим хувьд нь нэн их эрсдэлтэй гарсан байна.
Өнгөрсөн зун хэвийн зуншлагатай байсан ч ургамлын бүтээмж гүйцээгүй, бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн байгаа нь га-ийн ургацад нөлөөлж, түүнчлэн 11 дүгээр сарын дунд үеэс эхлэн цас орсон, агаарын температур олон жилийн дунджаас -1...-30С-ээр хүйтэн байгаа нь зудын эрсдэлийг улам бүр нэмэгдүүлж байна.
Цаашид цасан бүрхүүлийн зузаан нэмэгдэх, нягтарч хатуурах, хүйтний эрч чангарч удаан хугацаагаар хадгалагдвал өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй байна.
Мэдээ бэлтгэсэн инженер Д.Оюунбат
2020.12.24 11:45