Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 1 сарын 2 дугаар арав хоногийн ХААЦУ-ын тойм


Температур: Орхон аймгийн нийт нутгаар агаарын температурын дундаж нь -15.6...-18.1 градус хүйтэн, үнэмлэхүй их нь -4...-6 градус хүйтэн, үнэмлэхүй бага нь -26...-27 градус хүйтэн байв. Уур амьсгалын дундажтай харьцуулахад Баян-Өндөр суманд уур амьсгалын дунджаас -1.0 градусаар дулаан, Жаргалант суманд -2.30С-аар дулаан байлаа. Хөрсний гадаргын дундаж температур -20…-210С, үнэмлэхүй их температур нь -4…-50С хүйтэн, үнэмлэхүй бага температур нь -35...-38 градус хүйтэн байв. Агаар, хөрсний температур тодорхой заагийг давж хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй.
Тунадас: Энэ арав хоногт Баян-Өндөр суманд 3 удаа, Жаргалант суманд 3 удаа цас оров. Нийлбэр хэмжээ нь Баян-Өндөр суманд 0.2мм дунджийн орчим, Жаргалант суманд 0.4 мм дунджийн орчим цас орсон.
Салхи: Нийт нутгаар салхины их хурд 12м/с хүрсэн ба Баян-Өндөр, Жаргалант суманд 10 м/с-ээс дээш салхитай 3 өдөр ажиглагдав.
Агаарын чийг: Үнэмлэхүй чийгийн дундаж 1.0 г/см3, харьцангуй чийгийн дундаж 54%, дутагдал чийгийн дундаж 0.9гпа, 30%-иас бага чийгтэй өдөр ажиглагдаагүй.
Цасан бүрхүүл: Баян-Өндөр суманд 18-27см, нягт нь 0,20-0,25г/см3, хунгарлаж шуурсан газартаа 35-50см, хөрийн зузаан 1-10 см зарим газартаа 12 см, мөсөн үе тогтоогүй байна.
Жаргалант суманд дундаж зузаан нь 18-25см, нягт нь 0.18-0.22г/см3, хунгарлаж шуурсан газартаа 32-43 см цас тогтсон, хөрийн зузаан 2-10 см, мөсөн үе тогтоогүй байна.
ХАА-н үйлдвэрлэлд: Манай аймаг хадлангийн талбай байдаггүй учраас малчид маань хөрш аймаг, сумдаас хадлан тэжээлээ бэлтгэдэг онцлогтой. Одоогийн байдлаар мал бэлчээрлэх боломж үгүй болж, цасны хатуурлаас малын туурай, шилбэ зулгарч, өвчлөл үүсэн, малчдад хүндрэл учирч, байнгын тэжээлийн ажиллагаанд орсноос өвс, тэжээлийн нөөц хомс байна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан халтиргаа гулгаа үүсч, зузаан цастайн улмаас малын бэлчээрлэлт саатаж өвөлжилт хүндрэх нөхцөл бүрдсэн байна.
Мэдээ бэлтгэсэн инженер Д.Оюунбат
2018.01.22 10:17