Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 10 сарын 1 дүгээр арав хоногийн ХААЦУ-ын тойм


Температур: Орхон аймгийн нийт нутгаар агаарын температурын дундаж нь 4...5 градус дулаан, үнэмлэхүй их нь 19…22 градус дулаан, үнэмлэхүй бага нь -5...-10 градус хүйтэн байв. Агаарын температур Баян-Өндөр, Жаргалант суманд уур амьсгалын дунджаас 1...2 градусаар хүйтэн байв. Нийт нутгаар хөрсний гадаргын дундаж температур 4…70С дулаан, үнэмлэхүй их температур нь 36-410С дулаан, үнэмлэхүй бага температур нь -7...-12 градус хүйтэн байв. Нийт нутгаар агаарын температур 30 градусыг давж дулаараагүй , хөрсний температур 40 градус давж Жаргалант суманд 2 өдөр дулаарсан.
Тунадас: Энэ арав хоногт Баян-Өндөр суманд 3 өдөр, Жаргалант суманд 2 өдөр бороо оров. Нийлбэр хэмжээ нь Баян-Өндөр суманд 9.9мм ба дунджаас 4.9мм-ээр ахиу, Жаргалант суманд 0.3 мм ба дунджаас 4.9мм-ээр бага хур тунадас орлоо.
Салхи: Нийт нутгаар салхины их хурд 11-15м/с хүрсэн ба 10 м/с-ээс дээш салхитай 3-4 өдөр ажиглагдав.
Агаарын чийг: Үнэмлэхүй чийгийн дундаж 3,6г/см3, харьцангуй чийгийн дундаж 49-55%, дутагдал чийгийн дундаж 5.1-5,5гпа, 30%-иас бага чийгтэй 2-6 өдөр ажиглагдав.
Бэлчээрийн ургамал: Бэлчээрийн төлөөлөх ургамлуудаас агь, хялганад намрын хэндзлэлт, нангиад цагаан суль,крыловын хялгана хаталт хагдралт ажиглагдав.
Хөрсний чийг: 9-р сарын 8 нд ЕМ-50 автомат багажаар 0-50см гүний чийг тодорхойлов. Бэлчээрийн талбайд ашигтай чийгийн нөөц 20 см-ийн гүнд 49 мм , 50 см-ийн гүнд 100 мм-н чийгтэй байв.
ХАА-н үйлдвэрлэлд: Бог, бод малын сааль сүү бэлтгэх, отор нүүдэл хийх, хадлан тэжээл бэлтгэх, газар тариалангийн үйлдвэрлэлд төмс хүнсний ногоо хураах, үр тариа хураах ажил зохиогдов. Малын усан хангамж сайн. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан малын бэлчээрлэлт, газар тариаланд хүндрэл гараагүй тааламжтай байв.
Мэдээ бэлтгэсэн инженер Д.Оюунбат
2018.10.11 10:10