Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 5 сарын 1 дүгээр арав хоногийн ХААЦУ-ын тойм


Температур: Орхон аймгийн нийт нутгаар агаарын температурын дундаж нь 9.8...11.6 градус дулаан, үнэмлэхүй их нь 24…26 градус дулаан, үнэмлэхүй бага нь -4…-5 градус хүйтэн байв. Агаарын температур Баян-Өндөр, Жаргалант суманд суманд уур амьсгалын дунджаас 3 градусаар дулаан байв. Нийт нутгаар хөрсний гадаргын дундаж температур 15…220С дулаан, үнэмлэхүй их температур нь 51...520С дулаан, үнэмлэхүй бага температур нь -7...-9 градус хүйтэн байв. Агаарын температур тодорхой утгыг давж дулаараагүй, хөрсний температур 40 градус давж Баян-Өндөр суманд 8 өдөр, Жаргалант суманд 7 өдөр дулаарсан.
Тунадас: Энэ арав хоногт Баян-Өндөр суманд 5 удаа, Жаргалант суманд 3 удаа хур тунадас оров. Нийлбэр хэмжээ нь Баян-Өндөр суманд 2.8мм ба дунджаас 2.8мм-ээр бага, Жаргалант суманд 0.5 мм ба дунджаас 3,0мм-ээр бага тунадас орлоо.
Салхи: Нийт нутгаар салхины их хурд 16-20м/с хүрсэн ба 10 м/с-ээс дээш салхитай 8-9 өдөр ажиглагдав.
Агаарын чийг: Үнэмлэхүй чийгийн дундаж 3.7 г/см3, харьцангуй чийгийн дундаж 35-43%, дутагдал чийгийн дундаж 9.5-9,6гпа, 30%-иас бага чийгтэй 7-9 өдөр ажиглагдав.
Бэлчээрийн ургамал: Бэлчээрийн төлөөлөх ургамлуудын цухуйлтын үе шат жигдэрсэн. Нийт ургамлын дундаж өндөр 3-4 см, ургалтын байдал дунд байна.
Хөрсний чийг: 5-р сарын 8 нд ЕМ-50 автомат багажаар 0-50см гүний чийг тодорхойлов. Бэлчээрийн талбайд ашигтай чийгийн нөөц 20 см-ийн гүнд 47.2 мм , 50 см-ийн гүнд 96.5 мм буюу ургамлын ургалтанд хангалттай чийгтэй байв.
ХАА-н үйлдвэрлэлд: Бог, бод мал төллөж дуусч байна. Газар тариалангийн үйлдвэрлэлд уринш боловсруулах, хөрс боловсруулж хагалгаа хийх ажил зохиогдож байна. Малын усан хангамж сайн. Цаг агаарын нөхцөл байдал малын бэлчээрлэлт, газар тариаланд хүндрэл гараагүй тааламжтай нөлөөлсөн.
Мэдээ бэлтгэсэн инженер Д.Оюунбат
2018.05.11 10:03