Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 6 сарын 2 дугаар арав хоногийн ХААЦУ-ын тойм


Температур: Орхон аймгийн нийт нутгаар агаарын температурын дундаж нь 14.2...20.8 градус дулаан, үнэмлэхүй их нь 29…33 градус дулаан, үнэмлэхүй бага нь 6…7 градус дулаан байв. Агаарын температур Баян-Өндөр, Жаргалант суманд суманд уур амьсгалын дунджаас 0.7-2.0 градусаар дулаан байв. Нийт нутгаар хөрсний гадаргын дундаж температур 24…300С дулаан, үнэмлэхүй их температур нь 60...620С дулаан, үнэмлэхүй бага температур нь 3...5 градус дулаан байв. Агаарын температур 30 градусыг давж Жаргалант суманд 3 өдөр дулаарсан, хөрсний температур 40 градус давж 8-9 өдөр дулаарсан.
Тунадас: Энэ арав хоногт Баян-Өндөр суманд 4 удаа, Жаргалант суманд 6 удаа бороо оров. Нийлбэр хэмжээ нь Баян-Өндөр суманд 35.3мм ба дунджаас 13.8мм-ээр ахиу, Жаргалант суманд 10.8 мм ба дунджаас 6.6мм-ээр бага бороо орлоо.
Салхи: Нийт нутгаар салхины их хурд 7-14м/с хүрсэн ба 10 м/с-ээс дээш салхитай 3 өдөр ажиглагдав.
Агаарын чийг: Үнэмлэхүй чийгийн дундаж 4.3 г/см3, харьцангуй чийгийн дундаж 44-51%, дутагдал чийгийн дундаж 11.2-15.1гпа, 30%-иас бага чийгтэй 5-6 өдөр ажиглагдав.
Бэлчээрийн ургамал: Бэлчээрийн төлөөлөх ургамлуудаас агьд хажуугийн нахиа үүсч, хялганы залаалалт, нангиад цагаан суль цэцэглэлт ажиглагдаж байна. Нийт ургамлын дундаж өндөр 10-11 см, ургалтын байдал дунд байна.
Таримал ургамлын судалгаа: Жаргалант суманд тариалсан төмсний судалгааны талбайд цухуйлтын үе шат жигдэрсэн, дундаж өндөр 4-6 см байв.
Хортон шавжийн ажиглалт: 25 нд нийт сумдын нутгаар бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны үнэмлэхүй нягтшлыг тодорхойлоход Баян-Өндөр суманд Сибирийн, Барбаний таршаа, Жаргалант суманд Тоонолжит, Сибирийн царцааны бие гүйцсэн 1м2 талбайд дунджаар 4-6 ш тоологдсон.
Хөрсний чийг: 6-р сарын 18 нд ЕМ-50 автомат багажаар 0-50см гүний чийг тодорхойлов. Бэлчээрийн талбайд ашигтай чийгийн нөөц 20 см-ийн гүнд 43 мм , 50 см-ийн гүнд 82 мм-н чийгтэй байв.
ХАА-н үйлдвэрлэлд: Бог, бод мал төллөж дуусч байна. Газар тариалангийн үйлдвэрлэлд төмс хүнсний ногоо тариалах, усалгаа хийх ажил зохиогдов. Малын усан хангамж сайн. Энэ арав хоногт хур тунадас дунджаас ахиу орсон нь бэлчээрийн болоод таримал ургамалд таатай нөлөөлж ургалтын байдал сайжирч байна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан малын бэлчээрлэлт, газар тариаланд хүндрэл гараагүй хэвийн байв.
Мэдээ бэлтгэсэн инженер Д.Оюунбат
2018.06.21 15:33