Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 1 сарын 3 дугаар арав хоногийн ХААЦУ-ын тойм


Температур: Орхон аймгийн нийт нутгаар агаарын температурын дундаж нь -13...-16 градус хүйтэн , үнэмлэхүй их нь 0…-5 градус хүйтэн, үнэмлэхүй бага нь -26...-29 градус хүйтэн байв. Агаарын температур Баян-Өндөр, Жаргалант суманд олон жилийн дунджаас 4 градусаар хүйтэн байв. Нийт нутгаар хөрсний гадаргын дундаж температур -16...-190С хүйтэн, үнэмлэхүй их температур нь 0...-40С хүйтэн, үнэмлэхүй бага температур нь -28...-33 градус хүйтэн байв. Баян-Өндөр, Жаргалант суманд агаар, хөрсний температур тодорхой утгыг давж хүйтрээгүй.
Тунадас: Энэ арав хоногт Баян-Өндөр суманд 5 өдөр цас орж тунадасны хэмжээ 2,5мм, олон жилийн дунджийн орчим, Жаргалант суманд 3 өдөр цас орж тунадасны хэмжээ 1,5мм, олон жилийн дунджаас бага тунадас оров.
Салхи: Нийт нутгаар салхины их хурд 13-14м/с хүрсэн ба 10 м/с-ээс дээш салхитай 3 өдөр ажиглагдав.
Агаарын чийг: Үнэмлэхүй чийгийн дундаж 1,0г/см3, харьцангуй чийгийн дундаж 44%, дутагдал чийгийн дундаж 1,5гпа, 30%-иас бага чийгтэй 4 өдөр ажиглагдав.
Цасан бүрхүүл: Нийт нутгаар цасны дундаж зузаан 2-6см, нягт нь 0,20г/см3 , 10 балл цастай, хөр цас мөсөн үе тогтоогүй байна.
ХАА-н үйлдвэрлэлд: Малын хадлан тэжээл нөөцлөх, нэмэгдэл тэжээл өгөх, мал оторлох ажил зохиогдов. Цас багатай учир малын усан хангамж дунд. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан малын бэлчээрлэлт, зам харилцаанд хүндрэл гараагүй өвөлжилт хэвийн байв.
Мэдээ бэлтгэсэн инженер Д.Оюунбат
2019.01.31 14:46