Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 3 сарын 1 дүгээр арав хоногийн ХААЦУ-ын тойм


Температур: Орхон аймгийн нийт нутгаар агаарын температурын дундаж нь -3...-4 градус хүйтэн , үнэмлэхүй их нь 4…9 градус дулаан, үнэмлэхүй бага нь -12...-15 градус хүйтэн байв. Агаарын температур Баян-Өндөр, Жаргалант суманд олон жилийн дунджаас 7 градусаар дулаан байв. Нийт нутгаар хөрсний гадаргын температурын дундаж -2...-60С хүйтэн, үнэмлэхүй их температур нь 12...240С дулаан, үнэмлэхүй бага температур нь -15...-19 градус хүйтэн байв. Агаар, хөрсний хөрсний температур тодорхой утгыг давж хүйтрээгүй.
Тунадас: Энэ арав хоногт олон жилийн дунджаас бага хур тунадас орсон ба тунадасны хэмжээ нь Баян-Өндөр 1 өдөр 0,3мм, Жаргалант суманд 1 өдөр 0,4мм байв .
Салхи: Нийт нутгаар салхины их хурд 13-14м/с хүрсэн ба 10 м/с-ээс дээш салхитай 2-3 өдөр ажиглагдсан.
Агаарын чийг: Үнэмлэхүй чийгийн дундаж 1,8-2,1г/см3, харьцангуй чийгийн дундаж 37-60%, дутагдал чийгийн дундаж 3,6гпа, 30%-иас бага чийгтэй 8 өдөр ажиглагдав.
ХАА-н үйлдвэрлэлд: Малд нэмэгдэл тэжээл өгөх, бог бод мал төллөх ажил зохиогдов. Цас багатай учир малын усан хангамж дунд. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан малын бэлчээрлэлт, зам харилцаанд хүндрэл гараагүй хаваржилт хэвийн байв.
Мэдээ бэлтгэсэн инженер Д.Оюунбат
2019.03.11 16:39