Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 11 сарын 1 дүгээр арав хоногийн ХААЦУ-ын тойм


Температур: Орхон аймгийн нийт нутгаар агаарын температурын дундаж нь -2.0…-3.0 градус хүйтэн байлаа. Агаарын үнэмлэхүй их нь 9-10 градус дулаан, үнэмлэхүй бага нь -12...-14 градус хүйтэн байв. Агаарын температурыг олон жилийн дундажтай харьцуулан үзэхэд Баян-Өндөр, Жаргалант суманд дунджийн орчим дулаан байв. Нийт нутгаар хөрсний гадаргын температурын дундаж -20С хүйтэн, үнэмлэхүй их температур нь 17...180С дулаан, үнэмлэхүй бага температур нь -14...-16 градус хүйтэн байв. Нийт нутгаар агаарын температур 30 градус, хөрсний температур 40 заагийг давж дулаараагүй байв.
Тунадас: Энэ арав хоногт 2 өдөр хур тунадастай байсан ба Баян-Өндөр суманд 0,0 мм, Жаргалант суманд 0,0 мм хэмжээтэй орсон. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал Баян-Өндөр, Жаргалант суманд дундаас бага хур тунадас орсон байна.
Салхи: Салхины хурд ихэнх хугацаандаа 4-9м/с, үе үе 13-15м/с хүрч салхилсан байна. 10 м/с ба түүнээс их салхитай хоногийн давтагдал 2-4 өдөр байлаа.
Агаарын чийг: Үнэмлэхүй чийгийн дундаж 2,7 г/см3, харьцангуй чийгийн дундаж 53%, дутагдал чийгийн дундаж 2,8гпа, 30%-иас бага чийгтэй 3 өдөр ажиглагдав.
ХАА-н үйлдвэрлэлд: Сааль сүү бэлтгэх, оторлох, хадлан тэжээл бэлтгэх, газар тариаланд үр тариа хураах ажил зохиогдож байна. Малын тарга хүч сайн, усан хангамж сайн. Цаг агаарын нөхцөлөөс шалгаалан газар тариалангийн ажил, мал бэлчээрлэлт саатаагүй цаг агаар тааламжтай байлаа.
Мэдээ бэлтгэсэн инженер Д.Оюунбат
2020.11.12 11:52