Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 10 сарын 2 дугаар арав хоногийн ХААЦУ-ын тойм


Температур: Орхон аймгийн нийт нутгаар агаарын температурын дундаж нь 0.3…0.9 градус дулаан байлаа. Агаарын үнэмлэхүй их нь 11-14 градус дулаан, үнэмлэхүй бага нь -10...-13 градус хүйтэн байв. Агаарын температурыг олон жилийн дундажтай харьцуулан үзэхэд Баян-Өндөр, Жаргалант суманд дунджийн орчим дулаан байв. Нийт нутгаар хөрсний гадаргын температурын дундаж 2…30С дулаан, үнэмлэхүй их температур нь 22...230С дулаан, үнэмлэхүй бага температур нь -10...-15 градус хүйтэн байв. Нийт нутгаар агаарын температур 30 градус, хөрсний температур 40 заагийг давж дулаараагүй байв.
Тунадас: Энэ арав хоногт 2 өдөр хур тунадастай байсан ба Баян-Өндөр суманд 0,4 мм, Жаргалант суманд 0,0 мм хэмжээтэй орсон. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал Баян-Өндөр, Жаргалант суманд дундаас бага хур тунадас орсон байна.
Салхи: Салхины хурд ихэнх хугацаандаа 4-9м/с, үе үе 12-13м/с хүрч салхилсан байна. 10 м/с ба түүнээс их салхитай хоногийн давтагдал 2-3 өдөр байлаа.
Агаарын чийг: Үнэмлэхүй чийгийн дундаж 2,7 г/см3, харьцангуй чийгийн дундаж 46%, дутагдал чийгийн дундаж 3,8гпа, 30%-иас бага чийгтэй 4 өдөр ажиглагдав.
Хөрсний чийгшил: 10-р сарын 18 нд Баян-Өндөр сумын хадлан бэлчээрийн талбайн хөрсний чийгийн нөөцийг 05-50 см гүнд тодорхойлов. Ашигтай чийгийн нөөц 20 см-ийн гүнд 46мм, 50 см-ийн гүнд 88мм чийгтэй. Ашигтай чийгийг нөөцийг чийг багтаамжийн доод хязгаартай харьцуулан үзэхэд хангалттай чийгтэй байна.
ХАА-н үйлдвэрлэлд: Сааль сүү бэлтгэх, мал ногоолуулах, оторлох, хадлан тэжээл бэлтгэх, газар тариаланд хүнсний ногоо, үр тариа хураах ажил зохиогдож байна. Малын тарга хүч сайн, усан хангамж сайн. 20-нд цас орж цасан шуурга шуурсан хэдий ч цаг агаарын нөхцөлөөс шалгаалан газар тариалангийн ажил, мал бэлчээрлэлт саатаагүй цаг агаар тааламжтай байлаа.
Мэдээ бэлтгэсэн инженер Д.Оюунбат
2020.10.21 11:52