Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 12 сарын 2 дугаар арав хоногийн ХААЦУ-ын тойм


Температур: Орхон аймгийн нийт нутгаар агаарын температурын дундаж нь 16.3…18.0 градус хүйтэн байлаа. Агаарын үнэмлэхүй их нь 6…7 градус хүйтэн, үнэмлэхүй бага нь 26...28 градус хүйтэн байв. Агаарын температурыг олон жилийн дундажтай харьцуулан үзэхэд Баян-Өндөр сум дунджаас -1.7 градусаар хүйтэн, Жаргалант сум дунджийн орчим байв. Нийт нутгаар хөрсний гадаргын температурын дундаж 20...22 градус хүйтэн, үнэмлэхүй их температур нь 5 градус хүйтэн, үнэмлэхүй бага температур нь 35...36 градус хүйтэн байв. Нийт нутгаар агаарын температур 30 градус, хөрсний температур 40 заагийг давж хүйтэрээгүй байв.
Тунадас: Энэ арав хоногт Баян-Өндөр суманд 17-нд цас орсон ба тунадасны хэмжээ нь 0,5 мм, Жаргалант суманд 17-ны өдөр цас орсон бөгөөд тунадасны хэмжээ нь 0,6 мм хэмжээтэй орсон байна. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутгаар дунджаас бага хур тунадас орсон байна.
Салхи: Салхины хурд ихэнх хугацаандаа 4-6м/с хүрч салхилсан байна. 10 м/с ба түүнээс их салхитай өдөр ажиглагдаагүй байлаа.
Агаарын чийг: Үнэмлэхүй чийгийн дундаж 1,0 г/см3, харьцангуй чийгийн дундаж 59%, дутагдал чийгийн дундаж 0,8гпа, 30%-иас бага чийгтэй өдөр ажиглагдаагүй.
Цасан бүрхүүл: Нийт нутгаар 11 сарын 20-оос тогтвортой цасан бүрхүүл тогтсон. 12 сарын 20-ны өдрийн хээрийн цасны хэмжилтийн дүнгээр цасны бүрхэц 10 балл, зузаан 5-6см, нягт нь 0,12-0,16г/см3, нөөц ус нь 7-8мм, хугарлаагүй жигд цасан бүрхүүл тогтсон байв.
ХАА-н үйлдвэрлэлд: Төлийн бэлтгэл хангах, мал оторлох, хадлан тэжээл нөөцлөх, малд нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжилж байна. Малын тарга хүч, усан хангамж дунд зэрэг. Худгын, цасны болон голын усаар ундаалж байна. 17-нд цас орсон хэдий ч цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан мал бэлчээрлэлт, зам харилцаа саатаагүй цаг агаар тааламжтай байлаа. Цаг агаараас шалтгаалсан малын хорогдол одоогоор гараагүй байна.
Мэдээ бэлтгэсэн инженер Д.Оюунбат
2020.12.21 10:15