Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 5 сарын 1 дүгээр арав хоногийн ХААЦУ-ын тойм


Температур: Орхон аймгийн нийт нутгаар агаарын температурын дундаж нь 9.8…12.0 градус дулаан байлаа. Агаарын үнэмлэхүй их нь 25-26 градус дулаан, үнэмлэхүй бага нь -2...-3 градус хүйтэн байв. Агаарын температурыг олон жилийн дундажтай харьцуулан үзэхэд дунджаас 2.6-3.3 градусаар дулаан байв. Нийт нутгаар хөрсний гадаргын температурын дундаж 18...190С дулаан, үнэмлэхүй их температур нь 50...590С дулаан, үнэмлэхүй бага температур нь -4...-8 градус хүйтэн байв. Агаарын температур 30 градусын заагийг давж дулаарсан өдөр ажиглагдаагүй, хөрсний температур 40 градусын заагийг давж дулаарсан 6-7 өдөр ажиглагдав.
Тунадас: Энэ арав хоногт 5-7 өдөр хур тунадастай байсан ба Баян-Өндөр суманд 3,8 мм, Жаргалант суманд 7,4мм хэмжээтэй орсон. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал Баян-Өндөр суманд дунджаас бага, Жаргалант суманд дунджаас ахиу хур тунадас орсон байна.
Салхи: Салхины хурд ихэнх хугацаандаа 5-10м/с, үе үе 15-18м/с хүрч салхилсан байна. 10 м/с ба түүнээс их салхитай хоногийн давтагдал 7-8 өдөр байлаа.
Агаарын чийг: Үнэмлэхүй чийгийн дундаж 4,8г/см3, харьцангуй чийгийн дундаж 43-46%, дутагдал чийгийн дундаж 8,4-9,0гпа, 30%-иас бага чийгтэй 5-8 өдөр ажиглагдав.
Хөрсний чийгшил: 5-р сарын 8 нд Баян-Өндөр сумын хадлан бэлчээрийн талбайн хөрсний чийгийн нөөцийг 05-50 см гүнд тодорхойлов. Ашигтай чийгийн нөөц 20 см-ийн гүнд 39 мм, 50 см-ийн гүнд 79мм чийгтэй байна. Нөөц чийгийн хэмжээ өмнөх арав хоногоос 20 см гүнд 3,1мм-р, 50 см гүнд 3,1мм-р багасаж өөрчлөгдсөн байна. Ашигтай чийгийг нөөцийг чийг багтаамжийн доод хязгаартай харьцуулан үзэхэд ургамлын ургалтанд чийг хангалттай үнэлгээтэй байна.
Бэлчээрийн ургамлын судалгаа: Бэлчээрийн төлөөлөх ургамалд цухуйлтын үе шат жигдэрсэн. Нийт ургамлын дундаж өндөр 1-3 см, ургалтын байдал дунд үнэлгээтэй байна. Бэлчээрийн ургамлын ургалт сайжирч байна. Бэлчээрийн ургамлын ургац тодорхойлох хэмжээнд хүрээгүй байна.
ХАА-н үйлдвэрлэлд: Малд нэмэгдэл тэжээл өгөх, сааль сүү бэлтгэх, бог бод мал төллөх, ямааны ноолуур авах, мал ногоолуулах, газар тариаланд хөрс боловсруулах, нарийн ногооны үрслэг бэлтгэх ажил зохиогдож байна. Усан хангамж сайн. Цаг агаарын нөхцөлөөс шалгаалан газар тариалан, малын бэлчээрлэлт саатаагүй хэвийн байлаа.