Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 1 сарын 1 дүгээр арав хоногийн ХААЦУ-ын тойм


Температур: Орхон аймгийн нийт нутгаар агаарын температурын дундаж нь 22…23 градус хүйтэн байлаа. Агаарын үнэмлэхүй бага нь 32...36 градус хүйтэн байв. Агаарын температурыг олон жилийн дундажтай харьцуулан үзэхэд дунджаас -2…5 градусаар хүйтэн байв. Нийт нутгаар хөрсний гадаргын температурын дундаж 26 градус хүйтэн, үнэмлэхүй бага температур нь 38...40 градус хүйтэн байв. Нийт нутгаар агаарын температур 30 градусын заагийг давж 2-4 өдөр, хөрсний температур 40 градусын заагийг давж 1 өдөр хүйтэрсэн.
Тунадас: Энэ арав хоногт Баян-Өндөр суманд 1,3,5,6,7-нд цас орсон ба тунадасны хэмжээ нь 0,8 мм, Жаргалант суманд 1,5,6,7-ны өдөр цас орсон бөгөөд тунадасны хэмжээ нь 0,5 мм хэмжээтэй орсон байна. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал Баян-Өндөр сум дунджийн орчим, Жаргалант сум дунджаас бага хур тунадас орсон байна.
Салхи: Салхины хурд ихэнх хугацаандаа 3-6м/с хүрч салхилсан байна. Салхины их хурд үе үе 11 м/с хүрсэн ба 10 м/с түүнээс их салхитай 1өдөр ажиглагдсан байна.
Агаарын чийг: Үнэмлэхүй чийгийн дундаж 0,6 г/см3, харьцангуй чийгийн дундаж 59%, дутагдал чийгийн дундаж 0,5гпа, 30%-иас бага чийгтэй өдөр ажиглагдаагүй.
Цасан бүрхүүл: Нийт нутгаар 11 сарын 20-оос тогтвортой цасан бүрхүүл тогтсон. 1 сарын 10-ны өдрийн хээрийн цасны хэмжилтийн дүнгээр цасны бүрхэц 10 балл, дундаж зузаан 6-8см, нягт нь 0,18-0,21г/см3, нөөц ус нь 11-13мм, хугарлаагүй жигд цасан бүрхүүл тогтсон байв.
ХАА-н үйлдвэрлэлд: Төлийн бэлтгэл хангах, мал оторлох, хадлан тэжээл нөөцлөх, малд нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжилж байна. Малын тарга хүч, усан хангамж дунд зэрэг. Худгын, цасны болон голын усаар ундаалж байна. 5,6-нд ахиу цас орж, агаарын темдератур 30градус давж хүйтэрсэн , бусад хугацаанд цаг агаарын нөхцлөөс шалтгаалан мал бэлчээрлэлт, зам харилцаа саатаагүй цаг агаар тааламжтай байлаа. Цаг агаараас шалтгаалсан малын хорогдол одоогоор гараагүй байна. Цаашид цасан бүрхүүлийн зузаан нэмэгдэх, нягтарч хатуурах, хүйтний эрч чангарч удаан хугацаагаар хадгалагдвал өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй.
Мэдээ бэлтгэсэн инженер Д.Оюунбат
2021.01.11 10:35