Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ
Орхон аймгийн 2020 оны 03 сарын агаарын чанарын тойм мэдээ
Орхон аймгийн агаарын чанарын төлөв байдал
2020 оны 3 дугаар сар
Орхон аймгийн Хотын төв, гэр хороолол орчимд агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2), PM10 тоосонцрыг тодорхойлох агаарын чанарын хяналт шинжилгээний 2 харуул ажилладаг.
Орхон аймгийн агаарын чанарын хяналтын цэгүүдэд хийсэн 2020 оны 3 дугаар сарын хяналт шинжилгээний дүнгээр хүхэрлэг хийн дундаж агууламж 4 мкг/м3 хүрч Агаарын чанарын MNS4585:2007 стандарт дахь хүлцэх агууламжаас хэтрээгүй байна. Харин 2019 онтой харьцуулахад 4 мкг/м3-аар буюу 50%-иар бага байна.
Азотын давхар ислийн хяналт шинжилгээний дүнгээр дундаж агууламж 58 мкг/м3 хүрч Агаарын чанарын MNS4585:2007 стандарт дахь хүлцэх агууламжаасхэтрээгүй байна. Хотын төв орчим азотын давхар исэл хүлцэх агууламжаас 2 удаа буюу 1.2 дахин давсан байна. Харин 2019 оны 3 дугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад 8 мкг/м3-ээр буюу 12%-иар бага байна.
Хотын орчмын РМ10 тоосонцорын хяналт шинжилгээний дүнгээр дундаж агууламж 79мкг/м3 байсан ба Агаарын чанарын MNS4585:2007 стандарт дахь хүлцэх агууламжаас хэтрээгүй байна.
* ↓бага;↑их;↔ойролцоо түвшинд /±5%/.`
Орхон аймгийн хүйтний улирлын агаар дахь бохирдуулах бодисын агууламжыг сүүлийн 4 жилээр харуулав.
Зураг 1. Хүйтний улирлын PM10 тоосонцрын сарын дундаж агууламж, 2017-2020
Агаар дахь РМ10 тоосонцрыг Агаарын чанарын MNS4585:2007 стандартад харьцуулахад ХА-аас хэтрээгүй байна. Өмнөх онуудаас 1.5-2.2 дахин буурсан байна.
Зураг 2. Хүйтний улирлын хүхэрлэг хийн сарын дундаж агууламж, 2017-2020
Агаар дахь хүхэрлэг хийн 2020 оны 3 сарын дундаж агууламжийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 50%-иар буурсан байна. Агаарын чанарын MNS4585:2007 стандартад харьцуулахад ХА-аас хэтрээгүй байна.
Зураг 3. Хүйтний улирлын азотын давхар ислийн дундаж агууламж, 2017-2020
Агаар дахь азотын давхар ислийн дундаж агууламжийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12%-иар буурсан байна. Агаарын чанарын MNS4585:2007 стандартад харьцуулахад ХА-аас хэтрээгүй байна.
ОРХОН АЙМАГ УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ