Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ
Орхон аймгийн 2021 оны 4 дүгээр сарын агаарын чанарын төлөв байдал
Орхон аймгийн агаарын чанарын төлөв байдал
2021 оны 4 дүгээр сар
Орхон аймгийн Хотын төв, гэр хороолол орчимд агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2), PM10 тоосонцрыг тодорхойлох агаарын чанарын хяналт шинжилгээний 2 харуул ажилладаг.
Орхон аймгийн агаарын чанарын хяналтын цэгүүдэд хийсэн 2021 оны 4 дүгээр сарын хяналт шинжилгээний дүнгээр хүхэрлэг хийн дундаж агууламж 2 мкг/м3 хүрч Агаарын чанарын MNS4585:2007 стандарт дахь хүлцэх агууламжаас хэтрээгүй байна.
Азотын давхар ислийн хяналт шинжилгээний дүнгээр дундаж агууламж 62 мкг/м3 хүрч Агаарын чанарын MNS4585:2007 стандарт дахь хүлцэх агууламжаас хэтрээгүй байна.
Хотын орчмын РМ10 тоосонцорын хяналт шинжилгээний дүнгээр дундаж агууламж 78 мкг/м3 байсан ба Агаарын чанарын MNS4585:2007 стандарт дахь хүлцэх агууламжаас 6 удаа буюу 1,4 дахин давсан байна. Хугацааны хамгийн их нь 4 дүгээр сарын 01, 08, 14, 15, 17, 23-нд дундаж нь 0,141 мг/м3 байсан байна.
Орхон аймгийн агаар дахь бохирдуулах бодисын агууламжыг сүүлийн 4 жилээр харуулав.
Зураг 1. PM10 тоосонцорын сарын дундаж агууламж, 2018-2021 он
Агаар дахь РМ10 тоосонцорыг Агаарын чанарын MNS4585:2007 стандартад харьцуулахад ХА-аас 6 удаа буюу 1,4 дахин давсан байна. Хугацааны хамгийн их нь 4 дүгээр сарын 01, 08, 14, 15, 17, 23-нд дундаж нь 0,141 мг/м3 байсан байна.
Зураг 2. Хүхэрлэг хийн сарын дундаж агууламж, 2018-2021 он
4 дүгээр сарын хяналт шинжилгээний дүнгээр хүхэрлэг хийн дундаж агууламж 2 мкг/м3 хүрч Агаарын чанарын MNS4585:2007 стандарт дахь хүлцэх агууламжаас хэтрээгүй байна.
Зураг 3. Азотын давхар ислийн дундаж агууламж, 2018-2021 он
Азотын давхар ислийн хяналт шинжилгээний дүнгээр дундаж агууламж 62 мкг/м3 хүрч Агаарын чанарын MNS4585:2007 стандарт дахь хүлцэх агууламжаас хэтрээгүй байна.