Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ
орхон аймгийн 2020 оны 06 сарын агаарын чанарын тойм мэдээ
Орхон аймгийн агаарын чанарын төлөв байдал
2020 оны 6 дугаар сар
Орхон аймгийн Хотын төв, гэр хороолол орчимд агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2), PM10 тоосонцрыг тодорхойлох агаарын чанарын хяналт шинжилгээний 2 харуул ажилладаг.
Орхон аймгийн агаарын чанарын хяналтын цэгүүдэд хийсэн 2020 оны 6 дугаар сарын хяналт шинжилгээний дүнгээр хүхэрлэг хийн дундаж агууламж 2 мкг/м3 хүрч Агаарын чанарын MNS4585:2007 стандарт дахь хүлцэх агууламжаас хэтрээгүй байна. Харин 2019 онтой харьцуулахад 0,004 мг/м3-аар буюу 0,12%-иар бага байна.
Азотын давхар ислийн хяналт шинжилгээний дүнгээр дундаж агууламж 43 мкг/м3 хүрч Агаарын чанарын MNS4585:2007 стандарт дахь хүлцэх агууламжаас хэтрээгүй байна. Харин 2019 оны 6 дугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад 0,013 мг/м3-ээр бага байна.
Хотын орчмын РМ10 тоосонцорын хяналт шинжилгээний дүнгээр дундаж агууламж 52 мкг/м3 байсан ба Агаарын чанарын MNS4585:2007 стандарт дахь хүлцэх агууламжаас 1 удаа буюу 1,3 дахин давсан байна.
* ↓бага;↑их;↔ойролцоо түвшинд /±5%/.`
Орхон аймгийн агаар дахь бохирдуулах бодисын агууламжыг сүүлийн 4 жилээр харуулав.
Зураг 1. PM10 тоосонцорын сарын дундаж агууламж, 2017-2020 он
Агаар дахь РМ10 тоосонцорыг Агаарын чанарын MNS4585:2007 стандартад харьцуулахад ХА-аас 1 удаа буюу 1,3 дахин давсан байна. Хугацааны хамгийн их нь 6 дугаар сарын 15-нд 0,128 мг/м3 байсан байна.
Зураг 2. Хүхэрлэг хийн сарын дундаж агууламж, 2017-2020 он
Агаар дахь хүхэрлэг хийн 2020 оны 6 сарын дундаж агууламжийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0,12%-иар бага байна. Агаарын чанарын MNS4585:2007 стандартад харьцуулахад ХА-аас хэтрээгүй байна.
Зураг 3. Азотын давхар ислийн дундаж агууламж, 2017-2020 он
Агаар дахь азотын давхар ислийн дундаж агууламжийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0,013 мг/м3-ээр бага байна. Агаарын чанарын MNS4585:2007 стандартад харьцуулахад ХА-аас хэтрээгүй байна.
Мэдээ бэлтгэсэн: ахлах техникч Б.Баяртмаа