Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ
Орхон аймгийн 2021 оны 09-р сарын агаарын чанарын тойм мэдээ
Орхон аймгийн агаарын чанарын төлөв байдал
2021 оны 9 дүгээр сар
Орхон аймгийн Хотын төв, гэр хороолол орчимд агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2), PM10 тоосонцрыг тодорхойлох агаарын чанарын хяналт шинжилгээний 2 харуул ажилладаг.
Орхон аймгийн агаарын чанарын хяналтын цэг 1-д хийсэн 2021 оны 9 дугаар сарын хяналт шинжилгээний дүнгээр хүхэрлэг хийн дундаж агууламж 4 мкг/м3 хүрч Агаарын чанарын MNS4585:2007 стандарт дахь хүлцэх агууламжаас хэтрээгүй байна.
Азотын давхар ислийн хяналт шинжилгээний дүнгээр дундаж агууламж мкг/м3 хүрч Агаарын чанарын MNS4585:2007 стандарт дахь хүлцэх агууламжаас хэтрээгүй байна.
Хотын орчмын РМ10 тоосонцорын хяналт шинжилгээний дүнгээр дундаж агууламж 50 мкг/м3 байсан ба Агаарын чанарын MNS4585:2007 стандарт дахь хүлцэх агууламжаас даваагүй байна.
Орхон аймгийн агаар дахь бохирдуулах бодисын агууламжыг сүүлийн 4 жилээр харуулав.
Зураг 1. PM10 тоосонцорын сарын дундаж агууламж, 2018-2021 он
Агаар дахь РМ10 тоосонцорыг Агаарын чанарын MNS4585:2007 стандартад харьцуулахад ХА-аас даваагүй байна.
Зураг 2. Хүхэрлэг хийн сарын дундаж агууламж, 2018-2021 он
7 дугаар сарын хяналт шинжилгээний дүнгээр хүхэрлэг хийн дундаж агууламж 4 мкг/м3 хүрч Агаарын чанарын MNS4585:2007 стандарт дахь хүлцэх агууламжаас хэтрээгүй байна.
Зураг 3. Азотын давхар ислийн дундаж агууламж, 2018-2021 он
Азотын давхар ислийн хяналт шинжилгээний дүнгээр дундаж агууламж 28 мкг/м3 хүрч Агаарын чанарын MNS4585:2007 стандарт дахь хүлцэх агууламжаас хэтрээгүй байна.