Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ
Орхон аймгийн 2022 оны 05 сарын агаарын чанарын төлөв байдал
Орхон аймгийн агаар дахь бохирдуулах бодисын агууламжыг сүүлийн 5 жилээр харуулав.
Зураг 1. Хүхэрлэг хийн сарын дундаж агууламж, 2018-2022 он
05 дугаар сарын хяналт шинжилгээний дүнгээр хүхэрлэг хийн дундаж агууламж 01 мкг/м3 хүрч агаарын чанарын MNS4585:2007 стандарт дахь хүлцэх агууламжаас хэтрээгүй байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад ижил түвшинд байна. Тухайн сарын хамгийн их агууламж 6 мкг/м3 хүрсэн байна.
Зураг 2. Азотын давхар ислийн дундаж агууламж, 2018-2022 он
Азотын давхар ислийн хяналт шинжилгээний дүнгээр дундаж агууламж 52.5 мкг/м3 хүрч Агаарын чанарын MNS4585:2007 стандарт дахь хүлцэх агууламжаас хэтрээгүй байна. Хамгийн их агууламж 105 мкг/м3 хүрсэн байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10.9%-иар буурсан байна.
Зураг 3. РМ2.5 тоосонцрын агууламж
Агаарын чанарын индексээр хүйтний саруудад буюу 1,2,3 сарын байдлаар Цэвэр түвшинд 20%, хэвийн 34,4%, бага бохирдолтой 31,2%, бохирдолтой 10%, их бохирдлын түвшинд 4,4% тус тус хүрсэн байна. 4-р сараас эхлэн агаарын чанар харьцангуй сайжирч цэвэр болон хэвийн түвшинд байна. 5 сард 3,2% нь хэвийн түвшинд бусад үед Цэвэр түвшинд байна.
ОРХОН АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ