Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ
Орхон аймгийн 2021 оны 5 дугаар сарын агаарын чанарын тойм
Орхон аймгийн агаарын чанарын төлөв байдал
2021 оны 5 дугаар сар
Орхон аймгийн Хотын төв, гэр хороолол орчимд агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2), PM10 тоосонцрыг тодорхойлох агаарын чанарын хяналт шинжилгээний 2 харуул ажилладаг.
Орхон аймгийн агаарын чанарын хяналтын цэг 1-д хийсэн 2021 оны 5 дугаар сарын хяналт шинжилгээний дүнгээр хүхэрлэг хийн дундаж агууламж 1 мкг/м3 хүрч Агаарын чанарын MNS4585:2007 стандарт дахь хүлцэх агууламжаас хэтрээгүй байна.
Азотын давхар ислийн хяналт шинжилгээний дүнгээр дундаж агууламж 71 мкг/м3 хүрч Агаарын чанарын MNS4585:2007 стандарт дахь хүлцэх агууламжаас хэтрээгүй байна.
Хотын орчмын РМ10 тоосонцорын хяналт шинжилгээний дүнгээр дундаж агууламж 49 мкг/м3 байсан ба Агаарын чанарын MNS4585:2007 стандарт дахь хүлцэх агууламжаас 2 удаа буюу 1,2 дахин давсан байна. Хугацааны хамгийн их нь 5 дугаар сарын 01, 20-нд дундаж нь 0,122 мг/м3 байсан байна.
Орхон аймгийн агаар дахь бохирдуулах бодисын агууламжыг сүүлийн 4 жилээр харуулав.
Зураг 1. PM10 тоосонцорын сарын дундаж агууламж, 2018-2021 он
Агаар дахь РМ10 тоосонцорыг Агаарын чанарын MNS4585:2007 стандартад харьцуулахад ХА-аас 2 удаа буюу 1,2 дахин давсан байна. Хугацааны хамгийн их нь 5 дугаар сарын 01, 20-нд дундаж нь 0,122 мг/м3 байсан байна.
Зураг 2. Хүхэрлэг хийн сарын дундаж агууламж, 2018-2021 он
5 дугаар сарын хяналт шинжилгээний дүнгээр хүхэрлэг хийн дундаж агууламж 1 мкг/м3 хүрч Агаарын чанарын MNS4585:2007 стандарт дахь хүлцэх агууламжаас хэтрээгүй байна.
Зураг 3. Азотын давхар ислийн дундаж агууламж, 2018-2021 он
Азотын давхар ислийн хяналт шинжилгээний дүнгээр дундаж агууламж 71 мкг/м3 хүрч Агаарын чанарын MNS4585:2007 стандарт дахь хүлцэх агууламжаас хэтрээгүй байна. Хотын төв орчмын азотын давхар исэл хүлцэх агууламжаас 2 удаа буюу 1,4 дахин давсан байна. Хугацааны хамгийн их нь 5-р сарын 13-ны өдөр байна.