Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ
орхон аймгийн 2020 оны 4 сарын агаарын чанарын тойм
Орхон аймгийн агаарын чанарын төлөв байдал
2020 оны 4 дүгээр сар
Орхон аймгийн Хотын төв, гэр хороолол орчимд агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2), PM10 тоосонцрыг тодорхойлох агаарын чанарын хяналт шинжилгээний 2 харуул ажилладаг.
Орхон аймгийн агаарын чанарын хяналтын цэгүүдэд хийсэн 2020 оны 4 дүгээр сарын хяналт шинжилгээний дүнгээр хүхэрлэг хийн дундаж агууламж 4 мкг/м3 хүрч Агаарын чанарын MNS4585:2007 стандарт дахь хүлцэх агууламжаас хэтрээгүй байна. Харин 2019 онтой харьцуулахад 0,003 мг/м3-аар буюу 57%-иар бага байна.
Азотын давхар ислийн хяналт шинжилгээний дүнгээр дундаж агууламж 56 мкг/м3 хүрч Агаарын чанарын MNS4585:2007 стандарт дахь хүлцэх агууламжаас хэтрээгүй байна. Хотын төв орчим азотын давхар исэл хүлцэх агууламжаас 1 удаа буюу 1.4 дахин давсан байна. Харин 2019 оны 4 дүгээр сарын дундаж агууламжтай харьцуулахад 19 мкг/м3-ээр буюу 15%-иар их байна.
Хотын орчмын РМ10 тоосонцорын хяналт шинжилгээний дүнгээр дундаж агууламж 131 мкг/м3 байсан ба Агаарын чанарын MNS4585:2007 стандарт дахь хүлцэх агууламжаас 10 удаа буюу 1,3 дахин давсан байна.
Агаар бохирдуулах бодис |
Агаарын чанарын стандарт MNS4585:2007 |
Дундаж агууламж, мкг/м3 |
||
Хүлцэх агууламж, мкг/м3 |
2019 оны 4-р сар |
2020 оны 4-р сар |
||
Хүхэрлэг хий,SO2 |
450 |
7 |
4↓ |
|
Азотын давхар исэл, NO2 |
200 |
37 |
56↑ |
|
pM10 Тоосонцор |
100 |
131↑ |
||
* ↓бага;↑их;↔ойролцоо түвшинд /±5%/.`
Орхон аймгийн агаар дахь бохирдуулах бодисын агууламжыг сүүлийн 4 жилээр харуулав.
Зураг 1. PM10 тоосонцорын сарын дундаж агууламж, 2017-2020 он
Агаар дахь РМ10 тоосонцорыг Агаарын чанарын MNS4585:2007 стандартад харьцуулахад ХА-аас 10 удаа буюу 1,3 дахин давсан байна. Хугацааны хамгийн их нь 4 дүгээр сарын 12-нд 0,599 мг/м3 байсан байна.
Зураг 2. Хүхэрлэг хийн сарын дундаж агууламж, 2017-2020 он
Агаар дахь хүхэрлэг хийн 2020 оны 4 сарын дундаж агууламжийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 57%-иар буурсан байна. Агаарын чанарын MNS4585:2007 стандартад харьцуулахад ХА-аас хэтрээгүй байна.
Зураг 3. Азотын давхар ислийн дундаж агууламж, 2017-2020 он
Агаар дахь азотын давхар ислийн дундаж агууламжийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15%-иар их байна. Агаарын чанарын MNS4585:2007 стандартад харьцуулахад ХА-аас хэтрээгүй байна.