Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ
Орхон аймгийн 2022 оны 08 сарын агаарын чанарын тойм мэдээ
Орхон аймгийн агаарын чанарын төлөв байдал
2022 оны 08 дугаар сар
Орхон аймгийн Хотын төв, гэр хороолол орчимд агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2), PM10 тоосонцрыг тодорхойлох агаарын чанарын хяналт шинжилгээний 2 харуул ажилладаг.
Орхон аймгийн агаар дахь бохирдуулах бодисын агууламжыг сүүлийн 5 жилээр харуулав.
Зураг 1. Хүхэрлэг хийн сарын дундаж агууламж, 2018-2022 он
08 дугаар сарын хяналт шинжилгээний дүнгээр хүхэрлэг хийн дундаж агууламж 3мкг/м3 хүрч агаарын чанарын MNS4585:2007 стандарт дахь хүлцэх агууламжаас хэтрээгүй байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад ижил түвшинд байна. Тухайн сарын хамгийн их агууламж 9 мкг/м3 хүрсэн байна.
Зураг 2. Азотын давхар ислийн дундаж агууламж, 2018-2022 он
Азотын давхар ислийн хяналт шинжилгээний дүнгээр дундаж агууламж 50мкг/м3 хүрч Агаарын чанарын MNS4585:2007 стандарт дахь хүлцэх агууламжаас хэтрээгүй байна. Хамгийн их агууламж 93мкг/м3 хүрсэн байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 38.9%-иар өссөн байна.
Зураг 3. РМ2.5 тоосонцрын агууламж, 2022 он
Агаарын чанарын индексээр хүйтний саруудад буюу 1,2,3 сарын байдлаар Цэвэр түвшинд 20%, хэвийн 34,4%, бага бохирдолтой 31,2%, бохирдолтой 10%, их бохирдлын түвшинд 4,4% тус тус хүрсэн байна. 4-р сараас эхлэн агаарын чанар харьцангуй сайжирч цэвэр болон хэвийн түвшинд байна. 5 сард 3,2% нь хэвийн түвшинд бусад үед Цэвэр түвшинд байна. 6, 7, 8 саруудад агаарын чанар Цэвэр түвшинд байлаа.
Зураг 4. РМ2.5 тоосонцрын агууламж
ОРХОН АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ЛАБОРАТОРИ