Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ
Орхон аймгийн 2021 оны 6 дугаар сарын агаарын чанарын мэдээ
Орхон аймгийн агаарын чанарын төлөв байдал
2021 оны 6 дугаар сар
Орхон аймгийн Хотын төв, гэр хороолол орчимд агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2), PM10 тоосонцрыг тодорхойлох агаарын чанарын хяналт шинжилгээний 2 харуул ажилладаг.
Орхон аймгийн агаарын чанарын хяналтын цэг 1-д хийсэн 2021 оны 6 дугаар сарын хяналт шинжилгээний дүнгээр хүхэрлэг хийн дундаж агууламж 2 мкг/м3 хүрч Агаарын чанарын MNS4585:2007 стандарт дахь хүлцэх агууламжаас хэтрээгүй байна.
Азотын давхар ислийн хяналт шинжилгээний дүнгээр дундаж агууламж 50 мкг/м3 хүрч Агаарын чанарын MNS4585:2007 стандарт дахь хүлцэх агууламжаас хэтрээгүй байна.
Хотын орчмын РМ10 тоосонцорын хяналт шинжилгээний дүнгээр дундаж агууламж 45 мкг/м3 байсан ба Агаарын чанарын MNS4585:2007 стандарт дахь хүлцэх агууламжаас 1 удаа буюу 1,2 дахин давсан байна. Хугацааны хамгийн их нь 6 дугаар сарын 05-нд 0,117 мг/м3 байсан байна.
Орхон аймгийн агаар дахь бохирдуулах бодисын агууламжыг сүүлийн 4 жилээр харуулав.
Зураг 1. PM10 тоосонцорын сарын дундаж агууламж, 2018-2021 он
Агаар дахь РМ10 тоосонцорыг Агаарын чанарын MNS4585:2007 стандартад харьцуулахад ХА-аас 1 удаа буюу 1,2 дахин давсан байна. Хугацааны хамгийн их нь 6 дугаар сарын 05-нд 0,117 мг/м3 байсан байна.
Зураг 2. Хүхэрлэг хийн сарын дундаж агууламж, 2018-2021 он
6 дугаар сарын хяналт шинжилгээний дүнгээр хүхэрлэг хийн дундаж агууламж 2 мкг/м3 хүрч Агаарын чанарын MNS4585:2007 стандарт дахь хүлцэх агууламжаас хэтрээгүй байна.
Зураг 3. Азотын давхар ислийн дундаж агууламж, 2018-2021 он
Азотын давхар ислийн хяналт шинжилгээний дүнгээр дундаж агууламж 50 мкг/м3 хүрч Агаарын чанарын MNS4585:2007 стандарт дахь хүлцэх агууламжаас хэтрээгүй байна.